СПОРТ

Бөхчүүдийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр монгол бөхийн өргөөнд хоёр барилдаан зохион байгуулав.

Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болж өндөрлөлөө.

Энэ хоёр барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэн улсын заан Б.Бат-Өлзий 9,150 оноогоор тэргүүлж, удаах байрт улсын начин Э.Батмагнай 8,900 оноогоор бичигдсэн хэвээр байна.

Харин тэдний араас улсын аварга О.Хангай, улсын начин Ч.Батчулуун нар бичигдэж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2025 09:42

Юүнд хэрэгтэй юм

Зочин
Зочин
5 сар 12, 2025 10:03

ЗА ӨЧИГДӨР АРСЛАНГУУДАД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ТААЗЫГ ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ТАС ШИРТЭЭД ХЭВТЭЭД БАЙСАН ШҮҮ.

Зочин
Зочин
5 сар 12, 2025 13:53

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guuligachinguud

Холбоотой мэдээ

Back to top button