14 хот байгуулах биш, түүний эрх зүйг зохицуулах хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар тусгажээ

Хэрэгжих хугацааг нь нэг жилээр хойшлууллаа хэмээн УИХ-ын гишүүд аль хуулийг хэлсэн болж таарав?
Олон нийтийн илүүтэй мэдэж буйгаар, Улаанбаатар хотыг 14 дэд хотод хуваах агуулга үндсэндээ хоёр тусдаа хуулиар зохицуулагдах юм.
Нэг нь, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хэрэгжих хугацаа 2025.06.01.
Хоёр дахь нь, Хот байгуулах тухай хууль юм. Хэрэгжих хугацаа 2026.01.01.
Эдгээрээс яг 14 дэд хот байгуулах агуулга нь хоёрт дурдсан хуульд бий. Улаанбаатараас гадна бусад аймаг, орон нутагт ч хотын статус бий болгохоор тусгасан. Дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих байсан гэсэн үг.
Харин УИХ-ын гишүүдийн хойшлуулна гэдэг нь зургадугаар сарын 1-нээс хэрэгжих байсан эхний хууль байна. Тэд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө өргөн барьж, түүнийг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэхээр товлосон аж.
Нэгэнт шинэ парламент бүрдэхээс өмнө боловсруулсан тул хойшлуулсных, агуулгын шинжтэй өөрчлөлт хийж үү гэж харвал үгүй байна. Зөвхөн хэрэгжих хугацааг л нэг жилээр сунгаж, 2026.06.01 болгохоор оруулж иржээ.
Мөртлөө, үүнийг дагаад хэрэгжих буюу нөгөө 14 хот байгуулах хуулиа хойшлуулахаар өргөн бариагүй байх юм.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд 14 хоттой холбоотой ямар ч зүйл, заалт байхгүй. Харин цаашид хот гэдгийг хэрхэн ойлгох, ямар шаардлага тавигдах, дэд хотын захиргаа, удирдлага ямар байх гэхчлэн эрх зүйн асуудлыг зохицуулсан юм.
Тодруулбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, хот гэдгийг,
- Нийслэл Улаанбаатар
- Улсын зэрэглэлтэй
- Орон нутгийн зэрэглэлтэй гэж гурав хуваасан.
Ингээд ангилал тус бүрдээ уялдан хот өөрийн зөвлөлтэй байх, эрх зүйн байдал тодорхой хэмжээнд өөр байх, тавигдах шаардлагууд нь ч өөр байх асуудлыг тусгасан байна.
Хот бүр тусдаа захирагчтай, бас зөвлөлтэй байна.
Энэ нь бүсийн хөгжлийг дэмжих, 20 минутын хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгатай гэж эрх баригчид тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, 14 дэд хотод хувааснаар, дэд хот тус бүрдээ хариуцлагажна. Дэд хотууд ногоон байгууламж, нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг гээд бүхий л чиглэлд нэг стандарт баримтална. Ингэхээр Улаанбаатар хотын жигд бус хөгжил дэд хот тус бүрдээ бие даан ялгарна гэж үзжээ.
Үүнд үндэслэж, Хот байгуулах тухай хууль хэрэгжинэ. 14 хотыг байгуулна.
Баянзүрх дүүргийг гэхэд,
- Дарь эх хот
- Баянзүрх хот
- Амгалан хот гэж гурван хотод хуваахаар байгаа.
14 хотын нэр, хамрах нутаг дэвсгэртэй танилц:
Хан-Уул хот – Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Яармаг хот- Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Буянт-Ухаа хот – Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр
Сонгинохайрхан хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
Толгойт хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Баянхошуу хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
Өнөр хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Баянгол хот – Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Чингэлтэй хот – Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр
Сэлбэ хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
Сүхбаатар хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
Дарь-Эх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Баянзүрх хот - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Амгалан хот - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Улаанбаатар хот, дүүргүүдтэй байхад яагаад болохгүй байгааг ойлгохгүй юм. Үүнээс илүү чух�##� ач холбогдолтой зүйл өчнөөн байна шүү дээ
Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Нийслэл дотор хот байдаг гэж хэн хэлээд байнаа, дагуул хот харин байдаг
Тэнэглэл
20 минутын хотын стандарт бол маш зөв санаа. Үүнд нийцүүлж хот төлөвлөлтөө л зөв болго. Хаана ямар сургууль, эмнэлэг байгуулах юм, зам, нийтийн тээврээ яах юм..г.м. Тэрнээс дүүргүүдийг жижиглээд хот гээд нэрлэчихээр болчдог юм биш. Хамгийн гол нь Нямбаагийн хэрээс хэтэрсэн эрх мэдлийг дүүргүүдэд өг! Гол асууд�##� энэ л бн. Бүх эрхийг 1 хүн өөр дээрээ авчаад энд тэнд савчаад, самраад яваад бн. Төсөв, эрх мэдэл НЗД-д хэт төвлөрсөнөөс үүдэлтэй энэ хууль гарсан.
эргүү дагз Үндсэн хубль зөрчиж бх .
Зайлаааааачээээ эргүү пзда .
Жоохон зайнд олон хотч гэх шиг
Нийслэл Улаанбаатар хот бол үндсэн хуулийн 57.1 за�##�таар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, дүүрэг хороонд хуваагдана гэсэн за�##�ттай.