Ялалтын баярын урилга: Гадаад бодлого, төрийн тэргүүний үүргийг хүндэтгэдэг байя

Ялалтын баяр гэдэг бол бүхэл бүтэн Дэлхийн 2-р дайнд ЗХУ ялалт байгуулж, А.Хитлер ялагдсан түүх.
Энэ утгаар дэлхийн хэмжээний утга агуулга юм. Ийм дайнд ялалт байгуулсан нь жил бүрийн тавдугаар сарын 9-нийг өргөн дэлгэр бахархан тэмдэглэх шалтгаан гарцаагүй мөн.
Нөгөө талаас, хил залган оршдогийн хувьд монголчуудын тус чамгүй байсан нь үнэн. Агт хүлэг, хоол хүнсний тусламж тасралтгүй хүргүүлж байснаас эхлээд ЗХУ-ын талд хөлбөрөлтгүй зогсож байсан. “Монгол вольфрамаар хийгдсэн сум фашист Германы танкийг сөнөөж байв” гэлцэн дурсдаг.
Сүүлийн үед Зөвлөлтийн нөлөөнд шүүмжлэлт байр суурь илэрхийлэхдээ түүхийг өөр өнцгөөс тайлбарлах гэж оролдох, ач холбогдыг нь бууруулах хандлага газар авчээ.
Түүхийг яаж тайлбарлах вэ, сурах бичигтээ аль талаас нь тусгах вэ гэдэг маш чухал, бодлогын сэдэв. Монголчуудын олон улсын харилцаанд оролцох индэр гэдэг зүйл ч үүнээс ихээхэн хамаарч байдаг.
Жишээлбэл, Халх голын дайныг дайн гэж нэрлэх нь бидэндээ тустай. Оросуудтай хамтран байлдаж, Японы армийг сөнөөсөн гэж түүх бичигдэх нь гүнзгий нөлөөтэй хэрэг. Өнөөгийн ертөнц бол зарим талаар дайны түүх. Дайнд оролцогчдын түүх юм.
Гэтэл Халх голын дайн бол дайн байгаагүй, дайн гэж үзэх шаардлагад нийцэхгүй, япончууд үнэндээ Монголыг эзлэх санаатай байгаагүй, Монголоор дамжиж ЗХУ руу давших гэж л оролдсон, тийм учраас оросууд ирж тусалсан гэхчлэн тайлбарыг дэвшүүлэх болоод байгаа.
Сэдэвтээ эргээд ороход, Ялалтын баярт ч бид ийм хандлагаар хандаж боломгүй юм. Маш прагматик бодоход, Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад нь монголчууд тусалсан, дэмжлэг үзүүлж байсан гэдгээр тодорхой амбиц илэрхийлэгдэж байх ёстой.
Үүнийг гадаад бодлогын үүднээс төлөөлөн хэрэгжүүлэх нь төрийн тэргүүний, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг.
Төрт ёс алдагдсан өнөө үед зарим санал шүүмжлэлийг ялгаж, салгах хэрэгтэй нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-д айлчилсан явдлаас харагдлаа.
Очих ёсгүй байсан л гэнэ. Арын эгнээнд суулгачихжээ л гэнэ. Владимир Путиний өмнө “гөлөг” болоод ирлээ л гэнэ. Эдгээр бүхэн бол зарчимгүй, суурьгүй яриа хэлэлцээ төдий юм.
Владимир Путин Ялалтын баярын жагсаалд улс орнуудын удирдагчийг урьсан. Хэн ирэх вэ? гэдэг нэн сонирхолтой сэдэв. Өөрөөр хэлбэл ОХУ одоог хүртэл төвөгтэй тавцан дээр зогсож байгаа. Хөршийн хувьд хийгээд Гадаад бодлогын үзэл баримтлал гэдэг амин чухал баримт бичгээ бодсон ч төрийн тэргүүн урилгыг хүлээн авах нь зайлшгүй.
Ингээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Владимир Путинтэй албан ёсны уулзалт хийж, Дэлхийн 2-р дайны дээр дурдсан агуулгыг харилцан ярилцаж, амаар баталгаажуулсан байна. Энэ бол гадаад бодлогын хувьд нэн чухал алхамд тооцогдож явдаг.
Хэвлэлийн мэдээллүүдээс харахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ дахь айлчлалын үеэрээ монголчуудаас дурсгасан морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, тэнд батлан хамгаалахын салбарт суралцаж байгаа монгол залуустай уулзсан юм байна.
Хуучин Зөвлөлтийн шууд бүрэлдэхүүнд багтаж байсан, өдгөө ч бодлогын хувьд нэн гүнзгий хамааралтай Беларусь мэтийн орнуудын эгнээнд, А.Лукашенкогийн дэргэд Монголын Ерөнхийлөгч бас сууж байх учиргүй юм.
Төрийн ажил, гадаад бодлого бол алс хэтийн олон арван жилд чиглэсэн, ерөөсөө Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөөх ажил байдаг. Дотоодын улс төрөөс үлэмж ангид гэдгийг ялгаж салгах цаг болжээ.
Бид ардчилсан улсын хувьд дотроо ярьж, хэлэлцэж, шүүмжилж болно. Харин энэ мэтийн хөрш орны харилцааны асуудал бол наад зах нь Гадаад бодлогын үзэл баримтлалаа бүрэн бүтэн уншсан хойно ярьдаг сэдэв билээ.
Хэрэв Ялалтын баярт очоогүй, Владимир Путиний урилгыг хүлээн аваагүй бол юу болох вэ, ямар уур амьсгал үүсэх вэ? Энэ асуултыг нухацтай уншигч танд үлдээе. Төрийн тэргүүнийг төрийн тэргүүний үүргээр нь харж, ажлыг нь бас хийлгэдэг байя.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yamap pyaldag ac vee ci
Тэнэг м�##� чинь харин чи юм даа. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж ухаант өвөг дээдэс маань сургаж ирсэн юм шүү. Чам мэтийн анархистууд л Монголын хөгжилд маш их саад болж байна. Амаа татаж яваарай.
Muu orsiin taviul min shaagraai ci. Hulmastai b##voo guhuud hevt ac min
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Яг зөв
Erunhiilugch zuv
Хөдөөний, ямарч боловсролгүй м�##�ууд тэнэг юм бичих хэрэг бнуу. Дуугай тэмээ, ямаагаа яриад сууж бцгаа. Аа тийм нөгөө нутаг, бөхөө л ярицга�##�даа. Оросын т�##�аар юм бичиж хэрэггүй
Манай ерөнхийлөгч дэлхийн хүн болжээ. Монголыг дэлхийд таниулж чадаж байна шүү. Ийм ерөнхийлөгчтэй байгаадаа бахархах юм .