УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НЗДТГ: Соёлын өдрүүд зохион байгуулахаар 80 гаруй хүн явсан

"Хотын дарга Х.Нямбаатар 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Унгар улсад туршлага судалж явна. Төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна" гэх шүүлжмлэл өрнөв.

Энэ асуудлаар НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Туршлага судлах гэж яваагүй. Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10,11 ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, Улаанбаатар музейн ажилчид гээд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Мөн өөрсдийн зардлаар аялал жуулчлалын найман компанийн төлөөлөл очсон. Хот хооронд газраар зорчиж байгаа. Хэвлэлийн баг авч яваагүй" гэлээ.

“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзсэн байна.

Mөн хотын дарга Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийж, тус  хотын усны барилга байгууламжийн чадварлаг инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо. Мөн Будапешт хотын нийтийн тээврийн менежмент, тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2025 16:34

ВООВ ИЙМ ОЛОН НОВШНУУД ҮХСЭН АЦАА ХИЙЖ ЯВААН БАВДАГ БАВУУЛДАГ ГАРУУД ЯВСАН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН ТЭНД ОЧИЖ ЖААЛ ЗАВААРЧ АРХИДАЖ ЯВААД ИРЭХ НЬ ТӨСӨВИЙН МӨНГӨӨР ҮНЭН ТАНСАГЛАХ ЮМАА БИ Л ГЭХЭД ЭРЭЭН ОРЖ ЧАДАХГҮЙ АЛИНГАА АЛДАЖ БАЙХАД АРАЙ ТЭНЦВЭРГҮЙ ЮУ?

Зочин
Зочин
5 сар 12, 2025 19:08

Африкийн дарангуйлагч нар ингэж явдаг

Холбоотой мэдээ

Back to top button