Шинэ Ерөнхий сайдын сценарь зурагдчихав уу

-Хүүгийнх нь дэгдээсэн манаргааны бүх өрнөлүүд Л.Оюун-Эрдэнэд сөрөг тусав-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн найз охиндоо орлогын ямар эх үүсвэрээр өндөр үнэ бүхий бэлэг өгсөн нь хоёр өдрийн турш анхаарал татлаа. О.Тэмүүлэнг 20 настай гэх агаад гадагш сурах байсан ч яваагүй, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, медиа студи чиглэлээр ажилладаг гэх мэдээлэл бий.
Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хэро энтертаймент”-ийн 50 хувь, “Хүлэгү контент”-ийн 100 хувийг эзэмшдэг. Үүнээс өөр хувийн бизнес байхгүй.
Тэрбээр 2023 оны (хамгийн сүүлийн) хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн 249 сая 930 мянган төгрөгийн орлоготой гэж дурдсан. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 15 сая төгрөг аж.
Олон нийтийн сүлжээнд мэдээлж буйгаар, О.Тэмүүлэн найз охиндоо 17 сая төгрөгөөр бөгж, 12 сая төгрөгөөр цүнх авч бэлэглэсэн. Аавынх нь жилийн орлогын бараг найм хуваасны нэг байна. Өнгөрсөн сард сүй тавихдаа 300 сая төгрөг зарлагадсан гэдэг нь бол бүр даваад явчихна.
Харин өчигдөр найз охин нь болох Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар хэвлэлд ярилцлага өгсөн. Үүндээ, “Би охиндоо 20 сая төгрөг шилжүүлсэн” гээд, ийм тийм бизнестэй зэргээр яриад байгаа.
Даанч хоёр алхалгүй, гарцгүй баригдав.
Түүний дурдсан “Ай эс өү өү” гэж компани нь бүртгэлийн хураамжаа ч төлөөгүй байх юм. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гэсэн компани нь ч тодорхой мэдээлэлгүй, нэр төдий байна. Ямартай ч модны бизнес эрхэлж байсан нэгэн бололтой. Олон нийтийн сүлжээнд Ч.Өгөөдэйбаатарын талаар хангалттай мэдээллүүд хөвөрч буй.
Харин эхнэр Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэр бүлийн орлого нь 85 сая төгрөг гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
Энэ бүхнээс О.Тэмүүлэн, түүний найз охин яг ямар орлогын эх үүсвэртэй нь хөлбөрөлтгүй эргэлзээ дагуулчхаад байна.
Мэдээж Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын даргын хүү тул, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бололцоо бүхий насанд очоогүй учраас аав нь үүнд хариуцлага хүлээнэ. Орлогоо нотолно. Ингэж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Зүүсэн бугуйн цагандаа ч хариуцлага хүлээж, мэхийдэг жишиг олон улсад байна.
Учир нь өнөөдөр дундаж цалинтай буюу арай нэг гайгүй орлоготой, татвар нийгмийн даатгалаа төлдөг, зээл лизингд хамрагддаг энгийн монгол хүн бүтэн жил юу ч идэхгүй, уухгүй, гэр оронгүй хурааж байж 29 саяар бөгж, цүнх авах болно.
Говийн бүсийн зөвлөгөөнд оролцож яваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоог хүртэл ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй, хэвлэлийн төлөөлөгч нь ч гарч ирсэнгүй. Энэ байдал олон нийтийн дургүйцлийг улам ихээр хүргэсээр байна.
-Гишүүдийн гарын үсгээр эсвэл өөрийн хүслээр огцрох боломжтой. Гэхдээ өрнөл хаашаа ч чиглэхгүй болов уу-
Ганцхан гарц бол орлогоо нотлох. Тодруулбал, шударга эх үүсвэрийн мөнгө хүүгийнх нь дансаар эргэлддэг гэдгийг нотлох. Үүнийг олон нийт шаардаж байна. Харин нотолж чадахгүй бол жагсаал зохион байгуулах нь тодорхой. Залуусын түрлэг нүргэлсэн 2022 оны жагсаалыг Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч мартаагүй яваа болов уу.
Ерөнхий сайдыг огцруулахын тулд УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулна. Эсвэл Ерөнхий сайд өөрийн саналаар ажлаа өгнө. Ийм хоёр зам бий. Эхний хэлбэр МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа нөхцөлд тийм ч амархан явчихгүй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилсан албан бланк дээр гурван хүн л гарын үсэг зурсан. Одоо өөр гишүүн санаачлах уу. Эсвэл тэр бичигт нэмэгдэж зурах уу. 126 гишүүний 32 нь зурвал, асуудал УИХ-аар орох юм.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө ямар үйлдэл хийх үү гэдэг анхаарлын гол цэг болов.
Одоо баялгийн сан зэргээрээ улайрчихсан, тэнэгдүү гэмээр дүр төрхтэй Л.Оюун-Эрдэнэ хийнэ гэж бодсон алхмуудынхаа дунд хүүгээсээ болж огцрох шийдвэр гаргахгүй л болов уу. Өөрөө бас үнэн байх алхам нь түүнийг хааш хөтлөх үү гэдэг сонин. Харин пи-ар зэргийг хариуцаж буй нөхдийн ямар ч агуулга тав гишгэхгүй нь нийгмийн уур амьсгалаас харагдаж байна.
-Улстөрчдөөс хэн хэн баярлав, асуудлыг хэрхэн өрдөв-
Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын даргаа, Ерөнхий сайдаа солих сонирхол МАН-ын томчуудад бий юу гэвэл байгаа. У.Хүрэлсүх өөрөө Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй бол кандидатаа гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллуулж, хэсэг "алдаршуулж" аваад, сонгуульд сойх хувилбар хүчтэй яригдсаар буй.
Энэ хувилбартай зэрэгцэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын даргын суудлыг өнөөгийн төрийн тэргүүн авах магадлал ч бас нэлээд өндөр юм.
Энэ хэрээр Л.Оюун-Эрдэнийн засаглал цаашдаа барихад улам төвөгтэй болсоор байгаа. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас парламент, гүйцэтгэх засаглалын нэр хүндийг унагах нөлөөллийн ажил дотоодод хүчтэй ажиглагдах болов. Энэ хавартаа биш юм аа гэхэд намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ер нь түймэрт өртөх нюансууд бүрдсээр байна.
Одоогийн ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хүмүүс бараг л ил цагаан "Бид дараагийн Ерөнхий сайд" гэж ярьцгаах болсон. Ганц түшиг болж байсан Х.Нямбаатар нь хот дээр очоод, сөрөг сэдвийн бөөгнөрсөн дүр болсон. Зарчмын хувьд нэгэндээ хань дэм болж явдаг Д.Амарбаясгаланг "Бор тээг"-ээр нь хөшигний ард барих болсон жиг, Ерөнхийлөгчтэй таарамжгүй буй гэх эртний шуум зэргүүд зэрэгцсээр байв.
Олон түүдэг гал бөөгнөхөөр тэгээд гал гардаг байх. Энэ кэйс дээр сошиал медиаг хүчээр өдөөх хэлбэрүүд түгээмэл байна. Сэдэв нь ч өөрөө органик юм. Баян ядуугийн ялгаа хэт хол зөрүү үүсгэсэн тул татвар төлөгчид уурлах, шаардах, бухимдлаа илэрхийлэх, хариуцлага хүлээхийг сануулах бүр жагсах эрхтэй.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ засаглаж байх хугацаанд, Монгол Улс баялгийн сангаа л жаахан хөрөнгөжүүлмээр байгаа юм. МАК, MCS, гаднаа "Рио Тинто"-той хүртэл хэлцэл хийх шаардлага үүсэж байгаа. Үүн дээр дотоодын болоод гадны эрх ашигт хамгийн автахгүй байж болох дүр нь Л.Оюун-Эрдэнэ л буй. Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд магад Л.Оюун-Эрдэнийн энэ хийрхлийг дарах, баялгийн сангийн хэлцлийг нь саармагжуулахад чиглээд явчхаж ч мэдэх нигуртай.
ТЭМДЭГЛЭЛ: Хэрэв Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн байдлаар ажлаа өгнө гэвэл дараагийн Ерөнхий сайд тодорхой болсон байх учиртай. Хөшигний ард Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр энэ асуудал хөдлөхгүй тул, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч чадах, дээр нь Л.Оюун-Эрдэнийн тодорхой улс төрийн акцын эсрэг зогсож мэдэх дүр яригдана. Одоогийн байдлаар Н.Учрал гэгдэж байна. Тэр MCS, Ухаа худгийн асуудалд хөдөлж өгөөгүй, зөрүүлээд Х.Баттулгын Төгрөг нуур гэдэг асуудлыг гаргаж тавьсан.
Түүнчлэн МАН-ын дүрмээр намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. МАН дүрмээ өөрчлөхгүй бол намын даргаа давхар сольж таарна гэсэн үг. Ингэхээр өрнөлийн дийлэнх нь МАН дотор л шийдэгдэх юм.
Нөгөө талд олон нийт шударга ёсыг хүсээд байдаг. Энэ хүсэл дээр нь зөвхөн улс төрийн төлөвлөгдсөн сценарь өрнөчихдөг, нэг хүн огцорч, нөгөө нь гарч ирдэг зовлон бий. Зургаан жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ асуудлаар бууж болох ч эхлүүлсэн ажил явах нь бол чухал. Тэгээд ч тэр УИХ-ын гишүүний статусаар улс төрд үлдэнэ. Хоёрт, сценарь Монголыг хамгийн бага хэмжээнд хорлох тийм хүчинд л үйлчилж, өрнөөсэй гэж хүсэх үлдэж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
bitgii huts
Za TDB reklam tavidag e g u u r saitiin my a d a ga a oyun erdeniig ogtsruulchih gaal uzeed sha a a gaad bnu xaxa tegdiimdaa tegdiimb.
Хүү Тэмүүлэнг, мөн бүх үэлүүдийн гэр бүлийн гишүүдийг Лондонд асрах гэж багын найзыг аа Элчин сайдаар томилсон шт
Новш гэж өөрсдийг нь тэжээнэ бас хүүхдүүдийг нь эхнэр нөхөртэй нь нууц амрагтай нь нууц амрагых нь хүүхдүүд аав ээж ах дүүтэй нь тэжээнэ новш юмаа ядаж энэ хулгайч нарын нууц амраг нь ч хамаагүй болоод мөнгөнийхөө т�##�ыг ч гэсэн авах юмсан????????????????????????????????
Энэ бичсэн шиг юм болвол монголын хамаг баялаг мөн үйлдвэрүүдийг цөлмөсөн хулгайч нар тэр дундаа гадагшаа зугтаасан нөхдүүд яасан их баярлах бол доо
Өмнөх хулгайчуудыг барь хорь гэсэн болохоос дагаад хулгай хийгээд бай гээгүй шүү, �########�а, ард түмэн тэнэг биш шүү
Оюунэрдэнэ бол ёстой жинхэн дүр эсгэсэн ХУУРАМЧ новш шүү дээ. Шударга дүр эсгэгч ЛУЙВАРЧИН байсан нь ил болж байх шив дэ. Огт бизнесгүй, ажил хийдэггүй Оюуэрдэнийн хүү яаж ингэтлээ хагартлаа баяжив??? Оюунэрдэн шударга дүр эсгээд байсан өөрөөс нь түрүүлж баяжсан луйварчдад атаархаж араас нь ард түмнээ бас ЛУЙВАРДАН ДЭЭРЭМДЭЖ тэдний эгнээнд орох гэж зүтгэснээс өөр ид шид энэ данхаас гарсангүй. Хүүхэд нь одоо хагартлаа баяжиж олон арван саяаар нь цацаж баярхаж байна. Угаасаа ядуу гар�##�тай гэр бүл учраас юугаа ч мэдэхгүй баярхаж байгаад баригдлаа. Оюунэрдэнэ одоо хүүхэд нь яаж баяжсаныг ард түмэндээ тайлбарлах цаг нь болсон.
Оюунэрдэнэ бол ёстой жинхэн дүр эсгэсэн ХУУРАМЧ новш шүү дээ. Шударга дүр эсгэгч ЛУЙВАРЧИН байсан нь ил болж байх шив дэ. Огт бизнесгүй, ажил хийдэггүй Оюуэрдэнийн хүү яаж ингэтлээ хагартлаа баяжив??? Оюунэрдэн шударга дүр эсгээд байсан өөрөөс нь түрүүлж баяжсан луйварчдад атаархаж араас нь ард түмнээ бас ЛУЙВАРДАН ДЭЭРЭМДЭЖ тэдний эгнээнд орох гэж зүтгэснээс өөр ид шид энэ данхаас гарсангүй. Хүүхэд нь одоо хагартлаа баяжиж олон арван саяаар нь цацаж баярхаж байна. Угаасаа ядуу гар�##�тай гэр бүл учраас юугаа ч мэдэхгүй баярхаж байгаад баригдлаа. Оюунэрдэнэ одоо хүүхэд нь яаж баяжсаныг ард түмэндээ тайлбарлах цаг нь болсон.
МАН д ГАНЦХАН ГАРЦ БАЙНА ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛ ТЭРТЭЭХ ӨНГӨРСӨН ЗУУНЫ АУГАА ИХ ХҮМҮҮН ИХ БОГД ЧИНГИС ЭЦГИЙН МИНЬ ДҮР ТӨРХИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМЦЭГЧ ЦУСТАЙ ОМОГ БАРДАМ ХҮМҮҮН БОЛОХООР ТОГТООН БАРИМОЙ ЭНЭ ХҮН ИХ ТОМ ТОМ ДУУГАРЧ ЭЛБЭГДОРЖИЙГ ЗОРИГИЙГОО ЗАХИАЛЖ НУХУУЛААД ӨӨРӨӨ ӨНДӨРЛӨГТ ГАРАНГУУТАА ЭХ ОРНОО САМАРЧ ИЛ БОЛОН ИЛ БУСААР ХӨРӨНГӨЖИН АЛБИН ЧӨТГӨР БОЛСОН АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУДТАЙ ТЭМЦЭХ ГЭХЭЭР ҮНЭНДЭЭ ГАНЦААРДААД НАМЫХ НЬ ХУЛГАЙЧ НАР АРААС НЬ ХУТГАЛАХ ГЭЭД БАЙНА ГЭЖ НУЛИМС ДУСЛУУЛАН ЯРИХАД НЬ АРД ТҮМЭН УЯРАН ХАЙЛЖ ЭВИЙ МИНЬ СОНГОЧИЙ ОВОО ЦОР ЦОР ГЭХ ГӨЛӨГ БАЙНА ГЭЭД ХОТОЧ БАНХАРЫН ХЭМЖЭЭНД АВААЧСАН ОДОО ТУРХИРААД УРУУЛЖ ТАСДАХЫГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙТАЛ ХОГИЙН ЦЭГИЙН БАНХАР БОЛГОЧИХООД ЯАХ ВЭ? ТОС ДОТРООСОО ӨТДӨГ ШҮҮ АЦНУУДАА АЛСААС ЭЛБЭГДОРЖ ХОР НАЙРУУЛААД НАМЫХ НЬ БОЛОН АН н ГӨЛӨГНҮҮДИЙН ДАНСАНД ДАЙЛУУР ЦУТГАСАН ГЭЖ ХАРАГДАХГҮЙ БАЙНА УУ? БАЙЛГАЖ БАЙ УЧИР НЬ ОЛДОНО ӨГӨӨДЭЙБААТАР ГЭЖ ЯАСАН ХОШГИРСОН АХАДСАН НЭР ШААЦАН БЫСДА ВЭ? ОДОО ЧИ ӨЧҮҮХЭН ӨТ БОЛНО ОЮУНЭРДЭНЭЭ ЭНЭ ХУДЫГАА ЗОЛИГТ ГАРГАА ХЭН Ч МЭДЭХГҮЙ ЭНЭ ЛАЛАРЫГ ХУЛГАЙ ХИЙСЭН ГЭЭД БАРИВЧЛААД ХҮҮГЭЭ ОХИНООС НЬ САЛГАЖ АВААД БУРУУ ГАРЫН ХҮМҮҮС ХҮҮГИЙ МИНЬ МАНГАРТУУЛААД НАМАЙГ АЛАХ ШАХЛАА ГЭЖ ХЭЛ ЧАМД МӨНГӨ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ЧИ ХАРИН ХООЛОНД ДААЛГАСАН МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛ ХА ХА ХА
Нүүрсний мөнгөө хайгаад байлуу энд байна
Олигархууд сандарч үхлээ үхэр буугаа тавьж бна гадагш зугатсан хулгайчуудаа барьж хориодч эс эг.эл монгол импери�##�измд орлоо шүү
Битгий мөрөөд Монголд одоо хамгийн хэрэгтэй хүн бол оюунэрдэнэ шүү
Оюукийн толгойг Женко удирдаж, Хэрээ найруулдаг нь нотолгоо шаардахгүй үнэн юмаа !!!
Нүүрсний мөнгө чинь тансаг бэлэг болоод хүүхний �######�өн дээр гараад ирлээ
Ямар тансаг юм бээ тиймээ. Ганц �##�тан бөгж шидчээч
Баялагийн сан одоохондоо Монголд хэрэггүй ээ !!!
Урьд байгуулсан бүх сангаа төмийн томчуул нь хуваага ад идчихсэн ш дээ !
Одоо дараагийн ээлж нь идэх гээд л Баялагийн санг яаруулаад байгаа юм ш дээ !
Тэгэхээр яарах огт хэрэггүй шүү !!!
Оюукийг бол огцруулаад, Женког, Хэрээтэй нь хамт төр өөс холдуулах хэрэгтэй.
Данх төрд байв�##� Хэрээ,Жингуа хоёр нь холдохгүй шүү
Za ene Danh buuh n todorhoi bolloo, olon hvn duugarna, zunduu no asuudluud il bolno, 3 velee daguulaad yavna baih, ertehen hiliin horig tavsan deer shvv, Mongol uls zuv uurchlugdnu
Оюун-Эрдэнийг унагах гээд байгаа юм уу.Тэгвэл Лодой Найд�##�аа Тэмүүжин мэтийг ЕС БОЛГООД амар сайхандаа жаргацгаахгүй юу.Бас Ганбаатар Ганбат Ганниб�##� гээд хог бий
Оюуз ажлаа хийгэээ...жаахан д�##�жийгаа л биз вагоноор нь нүүрс гуссан биш
Эрдэнэт, Оюу толгой, төмөрлөг, цагаан суврага гээд юун цүнх байтугай эх орныхоо цөм болсон баялагуудынхаа хойноос ингэж хөөцөлддөг болоосой
Учка ч сулдаа. Эцэг шигээ тэрүүхэндээ л за льтай
МАК, МСS-р оролдохоор олигархиуд унагах нь тодорхой. Уг нь энэ их баян ядуугийн ялгаа мэт чинь хэдэн олигархиуд хамаг юмыг сайн муу аргаар хамчихсанд л байгаа юм. Оюукын баялгийн сан, 34 хувийг нийтэд авах ажил бол их зөв юм байгаам
Учр�##� бол ёстой хэрэггүй. Тэрний оронд Батцэцэг ч юм уу ...эсвэл хэн нэгэн байх ёстой.
аЛЬ ЧЦАГ ҮЕД ИЙМ ЕРӨНХИЙ ЁАЙД УЛС ТӨРД БАЙСАНГҮЙ. эНЭ ХҮНИЙГ НЯМБААТАР, ДАГАЖ ИРСЭН хХНТИЙ СҮХБААТАРЫНХАНТАЙ НЬ ХАМТ �######�УУЛЖ БАЙЖ УЛС ТӨР, НИЙГМИЙН АМЬДРАЛ САЙЖИРНА. нНАД МУУ оУНЭРДЭНЭ ЧИНЬ ХЕРО бААТАР, Х БАТТУЛГЫНХАА
НАЙРУУЛСАН ЖҮЖГИЙГ УНШААД ЦААШ ТОГТОНО ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ БАЙХ ШИГ. оДОО БОЛНО. ТА ТОСГОНДОО ОЧИХ ЖИЖҮҮРЭЭ ХИЙ. ХУЛГАЙ ХИЙВ, ХУДЛАА ЯРИВ , НААД АРД ТҮМЭН ЧИНЬ ГЭНЭ САЙХАН ЦАГААН ХҮМҮҮС ШҮҮ. ЗОЛБИН МИНЬ..
оюунэрдэнэ гэдэг хүнийг нь дэмжиж байна! нийтийн эрх ашгийн эсрэг, нийтийн баялгаар хууль бусаар хүчижсэн кока кола франчайз нүүрсний мөнгөөр авя монгоод оруулж ирэх нь хөгжиж буйн шинж гээд з�##�ууст ойлгцулчихсан том эрх ашиг бий юу бий! нөгөөх нь нүрсниы мөнгөө гадаадад оффшорддог үл хөдлөх хөрөнгө болгон нуудаг гэх мэт! өнөөдөр л үүнийг таслахгүй бол олон улсын, улс төрийн эрх ашгуудын дунд тог ч үгүй! улс гэхэд ч ахдах нэртэй энэ улс эвгүйтнэ! лодойшомбоо нарт ????????????