УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Иргэдээс жилд ₮20 тэрбумыг авдаг” гэж спикерийн онцолсон "Бүрэн скор" олон компанийн хамааралтай, "Сайн скор" нүүрсчидтэй холбоотой юу

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэдийн зээлийн мэдээллийг Монголбанк хариуцдаг байхдаа жилд ₮6 тэрбумыг зарцуулдаг байсан. Гэтэл хоёр компани хариуцдаг болсон чинь иргэдээс жилд 20 тэрбумыг авч байна" хэмээсэн. Улмаар мэдээллийн үйлчилгээнийхээ өртгийг хуваалцахгүйгээр хэрэглэгчдэд үүрүүлж, өндөр үнэ тогтоож, олигополь үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн.

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй хоёрхон компани бол "Бүрэн скор", "Сайн скор".

Эл компаниуд олон улсын нөхцөл стандартын дагуу хувь хүнд оноо өгдөг санхүүгийн систем нэвтрүүлэх тухай судалгаа нэвтрүүлэх үйл ажиллагаа эхлүүлжээ. Банкууд, ББСБ-ууд, хадгаламж зээлийн хоршоод зээл олгохдоо энэ сангийн мэдээллийг ашигладаг.

Тайлбар: Иргэн "e mongolia"-гаас зээлийн мэдээллийн лавлагаа авахдаа 1000 төгрөг төлдөг.
  • Зээлийн лавлагаа 1000 төгрөг
  • Малын А дансны лавлагаа 200 төгрөг
  • Өр, орлогын харьцаа 2000 төгрөг
  • Зээлээ эргэн төлөх магадлалын эрсдлийн үнэлгээ 3000 төгрөг
  • Автомашины үнийн лавлагаа 2000 төгрөг гэсэн үйлчилгээнүүд үзүүлдэг аж.

Тэд хэрэглэгчээс авах хураамжийн үнээ тогтоогоод үндэслэлээ Монголбанканд ирүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр компани 17 орчим тэрбум төгрөгийн борлуулалтыг нийлээд хийжээ. Даруй 10 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татахаар аргагүй. УИХ-ын гишүүн Э.Батшугар энэ хоёр компанийг олигополь үүслээ ч гэж онцолсон.

Тэгвэл “Сайн скор”, “Бүрэн скор” компаниудын талаарх дата мэдээллийг хүргэе.


-“Сайн скор”-ын гол хувьцаа эзэмшигч Д.Чулуунбат нь “нүүрсний” Э.Оюутцэцэн, гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн зөвлөхтэй холбоотой юу-

"Сайн скор" Зээлийн мэдээллийн сан

"Титан Си Ар Эй ЗМС" ХХК-ийн Сайн скор зээлийн мэдээллийн сан. "Титан Си Ар Эй ЗМС" ХХК 2021.05.17-нд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлөө 2021.10.06 Монголбанкнаас авсан бөгөөд 2028.10.08-нд дуусна. Тус байгууллага Сүхбаатар дүүрэг, 1-р хороон дахь "Соёмбо Тауэр" барилгын A блокын 23 давхарт байрладаг аж.

  • Хувь эзэмшигчээр, "Титантауэр констракшн" ХХК, Догсомын Чулуунбат нар бүртгэлтэй.
  • Гүйцэтгэх захирлаар, Дамбийнямын Энхцацрал ажилладаг.

Д.Энхцацрал нь; Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг “Санхүү мэдээлэл зүйч” мэргэжлээр төгсөж, “Мобиком корпорац”-д 11 жил ажиллажээ. Бостоны Их Сургуульд “Бизнесийн аналист” мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан байна. Дараа нь “Мобиком”-ын гол хөрөнгө оруулагчдын нэг байсан, үндэстэн дамнасан “Сүмитомо Корпорац”-д харилцаа холбоо, финтекийн чиглэлээр Мьянмар улсад ажилласан аж.

"Сайн скор"-ын гол эзэн Догсомын Чулуунбат гэж харагдаж байна. Тэрбээр, барилгын чиглэлээрх "Рояал титан" ХХК, "Титантауэр констракшн" ХХК гэсэн хоёр компанитай. Харин "Си Эйч Өү Эм констракшн" ХХК, "Завхан пропертиз" ХХК-иудад хувь эзэмшдэг.

  • Титантауэр констракшн нь 2021 онд Дулааны хоёрдугаар цахилгаан станцын Цайны газар, хурлын заалны барилга барих 660 саяын, 2022 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын прокурорын контор засварын 88 саяын тендерт тус тус шалгарч байжээ. "Эс Эс сейж рэйтингс" ХХК-ийн хувьцааг "Титантауэр констракшн" ХХК, "Титан Си Ар Эй" Зээлийн Мэдээллийн Сан, "Актив Финкрафт" гэсэн компаниуд эзэмшдэг.

Д.Чулуунбат дараах компаниудад хувь эзэмшиж, бүр нүүрсний бүлэглэлтэй холбогддог сэжим ч байж болзошгүй.

  • "Завхан пропертиз" ХХК Д.Чулаанбат нь Мөнхбаярын Мөнхзултай хамтран эзэмшдэг. Сонирхолтой нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн зөвлөх Н.Биндэръяа болон Э.Оюутцэцэн нарын “Комида Кибо” ХХК нь “Завхан, Улиастай, 4-р баг, Богдын гол, С.Шагж аваргын 16, 1618 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр Д.Чулаанбатын “Завхан пропертиз” ХХК давхар бүртгэлтэй байдаг аж. Д.Чулуунбат нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, хувьдаа хэд хэдэн компанитай Ц.Цэрэнпунцагтай үе нэг, нутаг нэг бизнесмен аж. 
  • “Си Эйч Өү Эм Констракшн” ХХК-ийг Догсомын Чулуунбат, Энхболдын Оюутцэцэн, Батбилэгийн Мөнхбаатар нар хамтран эзэмшдэг байжээ. 2018 онд үүсгэн байгуулаад 2023 онд татан буулгасан байна. Э.Оюутцэцэн нь Б.Ганхуягийг ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж байхад 2.2 их наядын тендер адсан Сингапурт бүртгэлтэй “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн гэгддэг нэгэн. Б.Мөнхбаатар нь ЭТТ ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажилладаг байсан 2.7 тэрбумын орон сууц, 400 саяын Меrcedes Benz G 55, 1.0 тэрбум төгрөгийн авлагатай хөрөнгөлөг нэгэн. Б.Мөнхбаатар нь дээр дурдсан “Си Эйч Өү Эм констракшн” ХХК-иас гадна “Коллекшн центр” ХХК, “Циркон майнинг” ХХК, “Монгол уул уурхайн түншлэл” ХХК-иудыг эзэмшдэг. Энэ компаниудынх нь гүйцэтгэх захирлаар Ёндонгийн Ууганбаяр ажилладаг. Тэгвэл Ёндонгийн Ууганбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг компаниудын эздийн нэг ажээ. 


-Б.Эрдэнэсанаа “Бүрэн скор”-оо байгуулаад удаагүй ч, Монголбанкнаас тусгай зөвшөөрлөө авчээ-

"Бүрэн скор" Зээлийн мэдээллийн сан

2020 онд байгуулагджээ. Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлөө 2021.10.06-нд Монголбанкнаас авсан бөгөөд 2028.10.08-нд дуусна. Улмаар 2022 оноос зээлийн мэдээллийн лавлагааг хүргэж эхэлжээ.

  • Хувь эзэмшигчээр, МСИА ХХК, "Си Ди Ай Эм Корп" ХХК гэсэн хуулийн этгээдүүд болон Бүрэнжаргалын Эрдэнэсанаа гэсэн иргэн бүртгэлтэй байна.
  • Гүйцэтгэх захирлаар, Ихбаярын Шинэбаяр 2025.02.03-нд бүртгүүлжээ.
  • Эцсийн өмчлөгчөөр, Баасанжавын Лхагважав, Анжимын Энхжаргал, Жүнко Ийда нар бүртгэлтэй байна.

Бүрэнжаргалын Эрдэнэсанаа нь хэд хэдэн компанид хувь эзэмшдэг нэгэн.

  • Аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлийн “Сигнумвенчүрс" ХХК,
  • ҮЦК-ийн “Ди Би Эм Ассет Менежмент" ХХК,
  • Гадаад худалдааны чиглэлийн “Сэцэн Парк” ХХК,
  • Менежментийн зөвлөгөө өгөх чиглэлийн “Мосдак” ХХК,

МСИА ХХК нь Анжимын Энхжаргал, Бүрэнжаргалын Эрдэнэсанаа нарынх. “Мосдак” ХХК нь Жадамбын Эрдэнэбат, Жүгдэрнамжилын Баярсайхан, Моононцагааны Сарантуяа, Бүрэнжаргалын Эрдэнэсанаа, Нацагдоржийн Цогт, Төмөрбаатарын Болд, Ди Эйч Капитал ҮЦК гэхчлэн олон хувь эзэмшигчидтэй байжээ. Эдийн засагч Б.Дөлгөөн нь 2007-2009 оны хооронд “Мосдак” ХХК-д менежерээр ажиллаж байсан намтартай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2025 08:42

энэ 2 хувийн байгууллаг үнэхээр даварцан шүү

Зочин
Зочин
5 сар 15, 2025 08:47

улсаас нэгдсэн нэг зүйл байх хэрэгтэй шүү

Зочин
Зочин
5 сар 15, 2025 08:53

turuus neg tiim e mongolia shig tus#aa boloh heregtei ene 2 baiguulaga davartsan zugeer yum bolgon deer 1000 tataastai

Зочин
Зочин
5 сар 15, 2025 08:59

iim davartsan gazruudiig uuhshuuleed baidag huniig oloh yumsan

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:01

ulsaad neg negdsen jurmaar ulsiin yum bolgoh heregtei

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:16

Хүний 1000 төгрөг гээд жил хэдэн удаа эндээс лавлагаа авдаг билээ дээ тэгхээр асар их мөнгө хуримтлагддаг байх

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:24

Мөнгийг ч ёстой хийж байгаам байна даа

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:27

Емонголиа дотор мөнгө саагчид орцон байна л гэсэн үг

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:37

Дандаа л эндээс лавлагааны мөнгө төлөөд авдаг шдээ цаана нь юу болдгийг иргэд бид бол ойлгохгүй л явна

Занданшатарынх
Занданшатарынх
5 сар 15, 2025 09:39

Бүрэнжарг�##�ын Эрдэнэсанаагийн ард Занданшатар байдаг. ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Эрдэнсанааг ажилд оруулж, энэ компаниа байгуулах асуудлаа Монгол банканд тулгаж хийлгэсэн.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:44

пүүү ямар их мөнгө вэ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:48

Онооны систем рүү шилжчихвэл амар юм дөө

Зочин
Зочин
5 сар 15, 2025 10:41

Аргагүй ш дээ. Монгол банк зээлийн мэдээллийн санг ажиллуулдаг байхдаа серверээ өргөтгөж чадахгүй, шинээр санхүүгийн байгууллагуудыг оруулдаггүй, үйл ажиллагаа нь байнгын доголдолтой байсан ш дээ. Хувийн хэвшил өөрсдөө мөнгөө гаргаад системээ хөгжүүлээд, серверээ дологдолгүй ажиллуулж байгаа нь маш сайн хэрэг.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 11:15

сайнскор нь Сангийн сайд Жавхлангийн компани, энийг банк санхүү с�##�барын бүх хүн мэднэ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 14:05

жадамбын энхбаяр компани уу

Зочин
Зочин
5 сар 15, 2025 21:36

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 15, 2025 23:44

сангийн сайд Жавхлангийн компани шдээ сайн скор нь

Холбоотой мэдээ

Back to top button