УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга зөвлөх байсан Ш.Жандосыг Анкара дахь элчин зөвлөхөөр явуулна

Элчин зөвлөхөөр томилогдохоор зэхэж буй хүмүүс дунд Х.Баттулгын "гарын хүн" мэр сэр бий. Тухайлбал, Туркийн Анкара дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Шаривын Жандосыг томилуулахаар АТГ-т ХОМ-ийг хянуулахаар ханджээ.

Ш.Жандос нь, 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болмогц туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, ажилласан. 2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2023 онд АН-ын 15 дэд даргын нэгээр сонгогдсон. Тэрбээр, Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын зөвлөх байсан гэдгээрээ АН дотроо том артайд тооцогддог. 2024 УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон. Ноцтой нь, 2022 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар АТГ-т ХОМ-ээ мэдүүлэхдээ гадаад дахь дансандаа 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж олны нүдийг орой дээр нь гаргаж байв. Учир нь хувьдаа бизнесгүй нэгэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШАРВИНГИЙН ЖАНГАСБАЙ ЧАМАЙГ МАНАЙ АР ХАЛХЫН АЛДАРТ БӨК ЖЕНКО НЭРТ БАГИ ТУГИ НЭГ Л ӨДӨР ЖОРЛОНД ХУТГАНАА ЗА ТЭГЭЭД ЯВЖИДА

Зочин
Зочин

БОЛИОЧЭЭ

Зочин
Зочин

ӨӨР ХҮН ЯВУУЛЬЁО

Зочин
Зочин

Энэ новш ч өвчтэй гээд суганы үс бөгсний алчууруудаа хаа сайгүй чихэж байх шив

Арман
Арман

Zuv b.n

Холбоотой мэдээ

Back to top button