Улс төрийн мэдээ

Гурилыг татваргүй импортолж, дотоодын үйлдвэрлэгчдээ "намнах" бодлогыг УИХ-ын дарга өөрөө санаачлав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөх парламентын үед, ЗГХЭГ-ын дарга байхдаа гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль санаачилсан.

Улмаар дотоодын улаанбуудайн тариалалт 40 хувь, гурилын үйлдвэрлэл 20 хувь буурсан гэх үзүүлэлт бий.

Дотоодын ААН-үүдээ дэмжих, өөрсдөө үйлдвэрлэж чаддаг цөөн салбараа бодлогоор хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

Харин өнөөдөр УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаагүй байсан мөртлөө хэлэлцэж, олонхын саналаар унагажээ.

Үүнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр харамсаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдөр Газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх хууль баталлаа.

Үндэсний аюулгүй байдалд ноцтой харш бодлого боллоо. Тэр дундаа үүнийг УИХ-ын дарга өөрөө санаачилж, явуулж байгаад сэтгэл хангалуун бус байна. Хаврын тариалалт ид явагдаж байгаа цаг үед улаанбуудай тарих, гурил үйлдвэрлэх хэрэггүй, импортоор хангана гэдэг бодлого явуулж байна.  

Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулиар гурил үйлдвэрлэл хүчтэй багассан, олон сая доллараар гаднаас бэлэн гурил авдаг болчхоод байна.

Үүнийг засъя, залруулъя гэтэл дэмжсэнгүй.

ҮАБЗ-өөс санаачилж Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг улс орны хэмжээнд өрнүүлж байгаа. Улаанбуудай тариална гэдэг мал маж ахуй тэжээлтэй байна гэсэн үг. Газар тариалан хөгжинө гэдэг хүнсний үйлдвэр хөгжинө, гахай, тахиа, шувуу, сүү гээд олон салбарын аж ахуй дэмжигдэнэ гэсэн үг. “Атрын 4-р аян”-ыг хүртэл зарлаад байгаа цаг үед суурь нь болсон улаанбуудайн таримлыг тариулахгүй байх бодлогыг Их хурал баталлаа. Үндэсний эрх ашгаас урвалсан үйлдэл хийлээ.

1990-ээд оны дундуур нэг ийм шийдвэр гарч байсан. Бүгдийг импортоор хангана гэж явсан. Улмаар бүх газар тариалангийн талбай атаршсан, хатсан. Мэргэжлийн боловсон хүчингүүд үгүй болж, үйлдвэр, тоног төхөөрөмжүүд устсан. С.Баярын ЗГ энэ гутамшигт байдлаас гарахын тулд Атрын аяныг сэргээсэн. Урт хугацаанд асар их хөрөнгө мөнгө зарцуулан хөл дээр нь босгож байсан салбар.

Харамсалтай нь УИХ дарга өөрөө чиглүүлэн удирдаж байгаад гутаж байна.

Чуулганы ирц бага байна, өнөөдөр гурван хүнээр дутлаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинgishvvncerees n
Зочинgishvvncerees n

BAYAR XVRGIE!

Арман
Арман

Зөв штээ

Зочин
Зочин

Төрийн 3 өндөрт нийтийн эрх ашиг бодох ухаан боловс рол бүрдсэн амьтан байхгүй ээ ! А ль нэг ХХК-ны эрх ашиг эсвэл хувь хүний амбиц тооцсон атгагхан санаа бодолд хөтлөгдөх хэмжээнд л сэтгэдэг амьтад доо !

Зочин
Зочин

Дотоодын үйлдвэрлэгчийг дэмжихээр үнээ нэмээд хаячихна яахаараа дэмжих ёстой юм ацны хар хулгайчууд

злчин
злчин

маш зөв шийдвэр

Зочин
Зочин

Женко,Баатарсайхан ,Цэнгүүн нар бол үнэндээ л та нараар олон жил тоглож монополь болсон !!! Монгол бүх зүйлд ялагдсан.

тогтох
тогтох

Тэнэг УИХ тар газар тариаланг хөгжүүлэхгүйгээр улсаа яаж хөгжүүлэх гэж байна Амарбаясгалан гуай

Зочинgishvvncerees n
Зочинgishvvncerees n

UIXurliin gishvvddee bayarlalaa!Amjilt husie.Dotoodiin Guriliin oliharxi xvvrnvvdiig yostoi saixan nam darlaa!

Дорж
Дорж

Амарбаясгалан мэтийн ард түмэнд нэн даруй хэрэгтэй байгаа ЗГ -ын санаачилсан хуулийн төслүүдийг гацааж харин үнлэсний үйлдвэрлэлийн эсрэг энэ мэт хуулийг баталж , ялих ялихгүй шалтгаанаар хурлаа хойшлуулдаг, бүр зарим нь огт хуралдаа суудаггүй гишүүдтэй УИХ тар !!!
УИХ-ын хуралдааны ирц бүрдүүлж чадахгүй байж юм л бол сонгосон ард иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа УИХ ДАРГА ХАМГИЙН ТҮРҮҮНД ОГЦОР!!!

Зочин
Зочин

АМАРБАЯМАГЛАН СПИКЕРТЭЭ ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ ОЛГОЁОО ЭНЭ БОЛ ЭХ ОРОНЧ ХУВЬСГААЛЧ БААТАРЛАГ ҮЙЛ ГЭДГИЙГ ОЛОН МОНГОЛЧУУД САЙШААН ХЭЛЭЛЦЭЖ БАЯРЛАЛДАН ОХУ н АЛТАЙ КРАСНОЯРСКИЙН ЧАНАР САЙТАЙ ГУРИЛААР ГАМБИРДАЖ БУУЗДАЖ ЦУЙВАНДАЖ ЛАПШАДАЖ ГҮЙ ЭЭ МӨН ЖАРГАЖИЙНАА.ЭНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ХЭДХЭЭН МУУ МОНОПОЛЬ ЭРХТЭЙ АРХИ УУХ ХҮҮХЭН ШААХ МӨНГӨӨ ГУРИЛЫХАА МӨНГИЙГ ДУРААРАА НЭМЖ ГАРГАДАГ ҮРГЭЛЖ БООВ НЬ БОСООТОЙ ЯВДАГ ХЭДХЭН ГАРУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ. ДОТООДЫН МОНОПОЛЬ ДАРХАН ЭРХТЭЙ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРДАГ АЦНУУДАА ХОХЬ ЧИНЭЭ ҮНИЙН ЗӨВ БОДЛОГО БАРЬЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ШУДРАГА ЗАРЧМААР ӨРСӨЛДӨЖ ЧАДААГҮЙ БИЗ ТААНУУД БҮХ ҮЙЛДВЭРЭЭ ХААГААД ХӨДӨӨ ГАРЧ МАЛЧИН БОЛЦГОО ХӨДӨӨ ЯВЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ МАНАЙ БАРИЛГЫН САЛБАРТ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙГАА БАРИЛГЫН ТУСЛАХ ХИЙЖ АМЬДАР ГЭЖ БИ ХЭЛЖ БАЙНА.ЭСВЭЛ ХОТЫН ГУДАМЖ ШҮҮРД ГҮЙЦЭЭ ТА НАРТ БИ ХЭЛЛЭЭ

Зөнч
Зөнч
Reply to  Зочин

Гадны гар хөл,новш

Зочин
Зочин

Тэнэг гэхэд арай дэндүү тэнэг шийдвэр гаргажээ, дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалдаггүй улс энэ дэлхий дээр монголоос өөр байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button