Улс төрийн мэдээ

Архинд хордож нас барсан иргэдийг хөдөлгөөний дутагдлаас болсон гэж хэлсэн Л.Гантөмөр “нүглийн татвар”-аа ч мэддэггүй бололтой

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Л.Гантөмөр сайдаас,

-“Хүмүүс яагаад архи согтууруулах ундаанд хордоод байна вэ. Хэрэглээндээ байна уу. Эсвэл хуурамч болохгүй архи хэрэглээд байна уу. Хэн үүнд хяналт тавих вэ гэж” асуув.

-Хариуд нь Л.Гантөмөр: Хамгийн гол зүйл бол хөдөлгөөн. Яаж монгол хүнийг хөдөлгөөнтэй болгох вэ л гэдэг асуудал.

-А.Ариунзаяа: Өдөрт санамсаргүйгээр архинаас болж амиа алдаж байгаа гурван хүн бол яг архинаас болж амь насаа алдаж байгаа байхгүй юу. Тэрнээс биш хөдөлгөөний дутагдлаас бол биш?

-Л.Гантөмөр: Сүүлийн үед энэнээс болоод нас бараад байна аа гэдэг ийм зүйл байгаа. Нас барж байгаа үндсэн шалтгаан бол хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Хөдөлгөөний дутагдлаас болоод ихэнх нь сахартай болж байна. Сахарын өвчтэй хүмүүс архи уухаар зүрх нь зогсоод байна.

-А.Аринзаяа: Архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой борлуулалтын цэг болон хуурамч архи гаалиар орж ирж байгаа асуудалд хэн ч ямар ч хяналт тавихгүй байна. Энэ бол анхаарах ёстой асуудал. Тэгэхээр би анхаарах уу. Засгийн газар анхаарах уу?

-Л.Гантөмөр: Тийм учраас хөдөлгөөнтэй байх тал дээр санал санаачилга гаргаад явах ёстой

Анзаарвал уг асуудал чухлын дарааллаар нэгдүгээрт биш ч манай улс энэ чиглэлд хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн. Гэтэл Засгийн газрын гишүүн нь үл тоож, асуултыг булзайруулж, аргацаагаад өнгөрөв. Архи, тамхинд хамгийн өндөр буюу “нүглийн татвар” тавих ёстой байдаг.

Нүглийн татвар буюу “sin tax” нь гэмт хор уршигтай бараанд тавигддаг тусгай төрлийн татвар. Энэ нь хортой хэрэглээг бууруулах, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй хохирлыг хязгаарлах зорилготой юм. Тиймээс Засгийн газрууд бодлогоор хамгийн өндөр татварыг тогтоодог. Өөрөөр хэлбэл иргэдээ хамгаалж буй хэлбэр.

Нэмээд энэ хяналт сул байгааг далимдуулан мөнгө олох хэрэгсэл болгож, далдаар хуурамч согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах бизнес цэцэглэн хөгжиж байгааг дурдъя.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2025 10:25

ЗА ТЭГВЭЛ ЭНЭ АСУУДЛЫГ ИНГЭЖ ШИЙДЬЕ 3 КИЛОМЕТР ТУТАМД НЭГ ШИЛ АРХИ ТАВИАД ГАНТӨМӨРИЙГ АЛХУУЛЬЯ ТЭГЭЭД АРХИЙГ НЬ УУГААД АЛХААД БАЙ ТЭГЭЭД ГАНТӨМӨР ДАРГА ҮХЭХГҮЙ НИЙТДЭЭ 60 КМ ЗАМ ТУУЛААД ИРЭХЭД НЬ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АРХИЧИН ЦОЛ ОЛГОЁ.НАСААР НЬ НАМЫН ДАРГА БАЙХ ЭРХЭЭР ШАГНАЯ

Зочин
Зочин
5 сар 17, 2025 10:35

Энэ гэж бас нэг хэрүүлч нөхөр бн�##�ээшдээ сэтгүүлчдийг хүн гэж үзэхгүй жарвагнаад өмнөөс ичиж бна

Зочин
Зочин
5 сар 17, 2025 12:28

явж уу гээд байгаан бишүү ????????

Зочин
Зочин
5 сар 17, 2025 13:59

ЕАЭЗХолбоонд элсээд чанаргүй орос хулхи шошготой архинд хордоцгоож эхэлнэ шүү дээ, бүүр олон хүн хордох байх

Зочин
Зочин
5 сар 17, 2025 16:50

hovdiin hogiin hulgaich

Ха ха ха
Ха ха ха
5 сар 17, 2025 20:44

Энэ Гантөмөр гэгч үнэхээр сонин. Хүн юм уу
эсвэл "амьтан" ч юм уу.

Зочин
Зочин
5 сар 18, 2025 07:05

Архи уух архинд хордох энэ тэр ЭЗ хөгжлийн сайдад хамаардаг юм бх да . Асуусан хариулсан 2 ын бга нь хэцүү ч юмаа . Яая да хөөрхийс.

Зочин
Зочин
5 сар 18, 2025 13:24

Монголчуудыг архиндаа живж байхад инээгээд та нар хөдөл гээд сууж байдаг хүүр юм .

Холбоотой мэдээ

Back to top button