Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэх Ерөнхийлөгчийн мессеж

Сүүлийн үед улстөрийн халуун мэдээллүүд дунд "Үндсэн хуулиа хэрхэн өөрчилж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр улирч үлдэх боломжийг хайна" гэгдэх болсон.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвших эрхээ нээлгэж авах гээд байна гэдэг нь цуурхал явуулж буй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн төлөөлөгч, ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр амралтын өдөр эл мэдээлэлд няцаалт өгчээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно" хэмээсэн байна.
Энэ нь товчхондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэсэн агуулгатай мессеж юм.
Нэмж тодотгоход, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн агуулгатай болохыг Үндсэн хуулийн цэц 2021 онд эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр хууль зүйн хувьд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан уг заалтад 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн боломж нээгдэнэ гэсэн үг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэнэн ч юм даа. Дахин нэр дэвшүүлж болох санааг Баттулга д�##�дуур сэдэж, Хүрэлсүхийн нэрээр олон нийтийн тархийг угааж байгаа хэрэг дээ.
19 + 8 = 27 он биз дээ @лаа