УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга АТГ-т өчигдөр хоёр цаг гаруй сууж, мэдүүлэг өгчээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2025.05.19/ Авлигтай тэмцэх газарт мэдүүлэг өгчээ. Тэрбээр, "Төгрөг нуур"- ордын асуудлаар мэдүүлэг өгөхдөө хоёр цаг гаруй болсон гэх мэдээлэл байна. Өөрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт очсон аж.

Тэрбээр, энэ сарын 16-нд “Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцуулах үеэрээ 507 хуудас материал дэргэдээ гаргаж ирж тавьсан. Улмаар хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн байдаг.

Тухай материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан CAMEX гэх компани "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг болох тухай. Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн Хонконгийн бирж дээр байгаа гэх. Мөн Сингапурт бүртгэлтэй CAMEX-ийн охин компани нь 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай Монгол Улсад уул уурхайн лицензийг олгож оронд нь дэд бүтэц байгуулж, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичиг ч бий гэгдсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 12:31

ТЭГЭЭД ХӨӨРХИЙГ МҮГЛЭНТЭЙ МАШААНААРАВЧ ЯВААД ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД ХҮРГЭСЭН ГЭЖУГА

Зочин
Зочин
5 сар 21, 2025 06:39

ESTOI L SHOROND ULDSEN NASAA UNGURUUH HUN DEE HUDALDAACHIN HUN HURUU HALTIRAAD HULGAICH BOLDOG GJ UG BII.

Холбоотой мэдээ

Back to top button