УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН 16.00 цагт Улс төрийн зөвлөлөө хуралдуулах гэсэн ч, ирц хүрээгүйгээс хойшлууллаа

Монгол ардын намын Бага хурал маргааш /2025.05.21/15.00 цагаас хуралдаж, хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ. Түүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах чигтэй байгаа.

Тэгвэл өнөөдөр 16.00 цагаас Ардчилсан намын Улс төрийн Зөвлөл хуралдахаар товлоод байсан ч, хойшлууллаа. Тодруулбал, намынхаа дүрэм, хөтөлбөрийг шинэчлэх хэлэлцүүлгийг орон даяар хийж байгаа тул УТЗ-ийн гишүүдийн ирц хүрэхгүй нөхцөл байдал үүсжээ.

Иймд, маргааш 15.00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд хамтарсан Засгийн газраас гарах эсэх болон ҮБХ-г хуралдуулах товоо гаргах асуудлаар хуралдахаар байна.


Ардчилсан намын Улс төрийн зөвлөл нь,

  • Лувсаннямын Гантөмөр /АН-ын дарга/
  • Наянтайн Ганибал /АН-ын генсек/
  • Ринчиннямын Амаржаргал
  • Шаравдоржийн Түвдэндорж
  • Равжихын Эрдэнэбүрэн /20 минутын хот Үндэсний хорооны дарга
  • Цагаан-Өвгөнийн Жадамбаа
  • Цэцэгмаагийн Уртнасан /БОУАӨЯ-ны ТНБД/
  • Чадраабалын Өнөрбаяр
  • Чадраабалын Өнөрбаяр УИХ-ын гишүүн
  • Оюунсайханы Алтангэрэл /ХЗДХ-ийн сайд/
  • Пүрэвдоржийн Галиндэв
  • Шаривын Жандос
  • Пүрэвийн Батчимэг /УИХ-ын гишүүн/
  • Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн/
  • Салдангийн Одонтуяа /БОУАӨ-ийн сайд/
  • Түмэндэлгэрийн Батцогт /НИТХ-ын төлөөлөгч/
  • Отгондаваагийн Амартүвшин
  • Батбаярын Жаргалан
  • С.Эрдэнэ гэхчлэн 40 гишүүнтэй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button