Улс төрийн мэдээ

О.Тэмүүлэн 4 цагийн турш мэдүүлэг өгсөн гэдгийг АТГ-аас үгүйсгэлээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.21/ Монгол Улсад газардсан.

Түүний тансаг хэрэглээнд холбогдох нийгмийн дургүйцлийг хүргэсэн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүрээнд мэдүүлэг өгөхөөр Монголд ирнэ гэдгээ хэлсэн.

Тэгвэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “О.Тэмүүлэн АТГ-т очиж дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн” гэж яриад байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Би орлогоо бүрэн нотолж чадна. Манай хүү сүйн бөгж авч өгсөн, бусад бэлэг сэлтэд холбоогүй гэсэн. Хүүдээ итгэж байгаа” хэмээсэн удаатай.

О.Тэмүүлэн найз охиндоо өндөр үнэ бүхий бөгж, цүнх зэрэг тансаг хэрэглээний бэлэг авч өгсөн нь цахим орчинд ил болж, “Огцрох амархан” жагсаалын үндсэн шалтгаан болоод байгаа билээ.

АТГ-аас О.Тэмүүлэн мэдүүлэг өгсөн эсэхийг тодруулахад үгүйсгэлээ. Харин хэвлэлийн алба нь "Мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 17:37

Авч огсон машинийг нь яриач. Худ�##�аа хамга�##�ж ярих хэрэггуй.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 19:26

Иргэд нь ядуу харин улс төрд байгаа ОЭ гэх мэтийн харанхуйчууд гэнэт баяжаад байгааг ш�##�га! Хариуцлагаа хүлээн огцор

Зочин
Зочин
5 сар 21, 2025 21:52

Ард түмэн нь з�##�уучууд нь ажил гэр зээл гээд яаж амьдраад байгаа юм бэ? Гэтэл Ажил ч хийж үзээгүй хүүхэд арай тансаг уу?

Зочин
Зочин
5 сар 22, 2025 05:38

Яг мэдүүлэг өгч харагдаач. Бараг ингээд аятайхан ярь гээд зөвлөөд явуулаа биз

Холбоотой мэдээ

Back to top button