УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын гишүүдийн эрх чөлөөн дээр дөрөөлсөн МАН-ын увайгүйтэл

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд АН-ын гурван гишүүн буруутай болж таарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар талбай дээр найман өдөр зохион байгуулагдсан "Огцрох амархан" жагсаалд Засгийн газрыг огцрохыг шаардаж, гарын үсэг зурсан байдаг.

Тэдний зурсан гарын үсэг, сөрж хэлсэн үг нь АН-ыг гэрээгээ зөрчсөн гэсэн үр дагаварт хүргэв. МАН-ын Бага хурлын гишүүдийнх нь дүгнэлт ийм байв.

  • Нэг талаар, АН-ын гурван гишүүн намаа баллачихсан мэт мессеж нийгэмд уншигдлаа. Тийм ч биз, үгүй ч биз. Ардчилсан засаглалтай УИХ-ын гишүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, сөрөг хүчнийхээ үүргээр шаардлага тавих нь хэвийн үзэгдэл. Л.Гантөмөр "Манай намын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь намын байр суурь ерөөсөө биш. Цөөнх дуугарах эрхтэй. Би гишүүдийнхээ "амыг барина" гэдэг заалт гэрээнд байхгүй. Гурван гишүүнээ намаас хасахгүй" хэмээсэн. Ингэж хэлснээрээ намын даргын зангараг заалаа.
  • Нөгөө талаар, МАН Ардчилсан намын эрх чөлөөн дээр дөрөөлж, увайгүйтлээ. Ардчилсан улсын ардчилсан намын гишүүдийн үг хэлэх эрх чөлөөнд гомдохдоо Засгийн газраа унагаан гэдэг нь өөрөө том асуудал. "Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ, улсаа бодно" гэцгээгээд орсон ч, саналын дүн эсрэгээрээ гарсан. Шүүмжлэлийг гэрээ зөрчсөн гэж үзсэн МАН-ын увайгүйтэл дарангуйлал руу хөтлөх вий.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь бол болвсролгүй Хүүкийн хувийн амбиц дагасан тэнэглэл болж бнаа ! Хугацаагаа л сунгаж байвал тэр том төслүүдийн явц, улс орны хөгжил, ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа, үндэстний эв нэгдэл нтр огт хамаагүй л болж таарлаа л даа.

Зочин
Зочин

Золжаргал бас зурсан шд. ХҮН нь яагаад хөөгдөхгүй байгаан

чимэд
чимэд

Элбэгдорж ялж байна. Сонгуулийн өмнө Лодойсамбууг АНУ-д дуудаж Оюун-эрдэнийг унагах үүргийг мөнгөтэй нь хамт өгөөд чамайг цаана чинь гаргана Харин даалгаврыг Ж.Баярмаа, Д.Энхтүвшин хоёртой сайн ярилцаж заавал биелүүлэх хэрэгтэй гээд явууллаа яадаг л бол дэмий худлаа сагсуураад хүн баллах вий гэж Сайханбилэг нартаа ярьж байжээ.Элбэгдорж Хүрэлсүхийг төмсөгдсөн байна Эс тэгвэл Оюука ийм амархан бууж өгөхгүй байсан .Сү.Батболд . АН-н Гончигдорж , Дорлигжав С.Баярцогт нар аврагдлаа .

Зочин
Зочин
Reply to  чимэд

Үлгэр зохиогоод хүний өмнөөс өөрөө өөртэйгээ яриад түүндээ баярлаад....... АТГ т ханд эс бөгөөс сэтгэлээ эмчид үзүүл...

иргэн
иргэн

АН-ын Улс орныхоо эсрэг MCS гэсэн Луйварын компаний Биеэ үнэлэгчид,

Хариулт
Хариулт
Reply to  иргэн

2024 оны сонгуульд MCS хандив нэрээр МАНд 36 тэрбумын , ХҮН намд 1.04 тэрбумын хандив өгчээ .Тэр мөнгөөр сонгогдсон МАНын ХҮН намын гишүүд давхар дээл нөмөрч сайд болоод амжжээ. Тэд л MCS ийн төлөөний хүн болж хамга*лж өмгөөлж үхчих гээд байгаа шүү . MCS д бол жагсагчид зүгээр ЯЛАА л гэсэн үг .Том артай том хүмүүсээр даалгуулсан MCS ялаануудыг тоож санхүүжүүллээ юу .
Тэнэг ээ хүнд бүү гайхуулаад бай ....

Зочин
Зочин

Хүрэлсүхээ чи цадах болоогүй юу

зочин
зочин

Оюун-Эрдэнийг огцоруулах асуудал байсан болохоос Засгаас АН-ыг гаргах асуудал босггоогүй. Оюун-Эрдэнэ өөрийн арьсаа хамгаалж асуудал нь АН болгож зохион байгуулсан. Түүх эргэн Оюун-Эрдэний гэр бүлийн асуудлыг, хэт хөрөнгөжсөн байдал хэдхэн жилийн дараа өөрийг нь шороонд хутгах бий...

хүннү
хүннү
Reply to  зочин

Ерөнхий сайд огцорвол засаг бүхэлдээ огцордог. Тэр зүйл боллоо.

ахмад
ахмад

Хэдийгээр Та нараар шалтаглаж байгаа ч, та нар хамрын дор хагархай гэдэг шиг битгий ангалзаж байл даа. Нялх сэнгүүмүүд ээ.

Зочин
Зочин

Энэ 3 улс төрч болох болоогүй ээ. Сошил хөөрөлд автаж гүйхээс цаашгүй. Ийм юмнууд төр түшнэ гэж юу байхав

Зочин
Зочин

Хүрэлсүх үнэхээр Монголын төрөөр тогложийна да

Балт
Балт

АНархи цөөврүүд. Эхииг идэгсэд ижлээ алагсад

Зочин
Зочин

Лодойсамбуу гэж нэг орон гаран хог. Уул нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн бэлэг тэмдгийг урж танхайрсан нь эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. МАН өвчнийг нь ямарч үед яаж ч ашиглах боломжтой болохоор нь байлгаад ял завшуулаад байх шиг байна. Хогийн ургамал хаана, хэнд ч хог.

Зочин
Зочин

Нэг их тэмцэгчийн дүрээр жоомоо алах гээд байшингаа шатаасан улс төрч болж тодрох гэсэн тэнэг 3 бацаан. Одоо та нар улс орноо хөгжүүлдээ. Ард түмэн чинь харж байя. Мориноосоо буугаад энэ гуравхан сая хүнээ хэвийн шудрага амьдруулаач. Урьд хөршийнхөн аа яа Ар Монголыг хөгжүүлэх мөнч амархан байнаа. Манай нэг тосгоны хүншүү. Хай та нар яасан мулгуу байнаа. гэдэг гэсэн. Энэ бол харин үнэн үг юм шүү. Авилга, олигарх, мангар бацаануудын ойворгон тэнэг бодлоос болж бид улам бүр уруудаж л байна даа. Одоо яахыг тэнгэр мэдэх боловуу юу бол.

Зочин
Зочин

Эцсийн дүнд нэг л зүйл тодорхой байна. Оюун-Эрдэн, Алтангэрэл нар АН, МАН-ийн дэмжлэгтэйгээр зайлж алга боллоо шүүдээ. Үүнд Оджаргал, Элбэгдорж, Сайханбилэг нар үнэн баяр жаргалтайгаар виски тулган шудрага ёс тогтоож Норвеги шиг баялагийн сантай болох тухай ярьсан Монголын үнэнч хөвгүүдийг өчүүхэн шалтгаар унагаж алав. Түүхийн гүн эмэгнэл. Одоо монголд салага Бат-Үүл, сагсуу Сосорбарам нарч хундага тулгаж байна гэсэн. Бид ингээдл тэнэгтээд мөн баларч байнаа.

Зочин
Зочин

Эцэст нь юунд хүрэх эрсдэлтэйг тооцоолох толгойгүй мангар бацаанууд шар өвсөө шатаах гээд байшингаа шатаагаад өөрсдөө орох оронгүй болоод орлилдож байна. Одоо та нар тийм сүрхий юм бол баялагийн сандаа хамгийн эхээд Ухаа худгаа авчих. Тэгээд цааш нь Цайрт менерал гээд монголчуудыг залилж хуурч луйвардсан орд газруудаа аваарай. Тийм иргэний болоод улс төрийн зориг яг яс юмандээрээ байгаа юу? Бидний цөөхөн монголчууд хараад сууж байна. Хийцгээ. Цаашаа энэ эрчээрээ тэмцээд байгаарай. Гадаадад гэдсээ илээд хэвтэж байгаа Элбэг, Сайхан нарыгаа гавлаад аваад ирээрэй. Учир нь та нарт ард олон эрх мэдэл өгсөн гэдгийг нойрондоо мартаж болохгүй.

СОНГОГЧ
СОНГОГЧ

ХАР ХЭЛ АМТАЙ БАЛЛАЛМАА, ХҮЙТЭН ХӨРЗГӨР ХӨМХИЙ ЗУУСАН ЛАЛАРСАМБУУ НАР МОНГОЛЫН ЭСРЭГ ХУЛГАЙЧ НАРЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЭНҮҮД БОЛОХЫГ ХАРЛАА.

Зочин
Зочин

Eрөнхий сайд огцрохоор засаг нь дагаад л тарна. Энэ хэд тэнэг юмуу хаашаа юм, огцор гэж орилж байхдаа намынханаа цуг унахыг мэдэхгүй улс төрч гэж байхуу таминь ээ

Холбоотой мэдээ

Back to top button