УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын даргад өрсөлдөх амбицтай

Хамтарсан Засгийн газраас гарчихвал намын даргын суудлаа өгнө гэж Л.Гантөмөр мэдэгдсэн. Иймд АН-ын дотоодод намын даргын марафон нэгэнт эхэлчихсэн билээ.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Ганбат аж. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Залуучуудаа харж байна. Шаардлагатай бол намын даргад өрсөлдөнө. Улс орон, Нам, гишүүд нөхцөл байдал шаардвал болохгүй юм ерөөсөө байхгүй" хэмээх байр суурийг илэрхийлсэн байна. Түүний хувьд өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн сандал суудлын төлөө ширүүхэн маргаан өрнүүлж байсан юм. Энэ удаад намын дарга болох амбицаа илэрхийлэв.

Энэ оны сүүлээр улстөрийн намууд дүрэм, хөтөлбөр, намын бүтэц зэргээ шинэчлэн бүртгүүлэх учиртай. Иймд наадмын дараа, намрын чуулганы хугацаанд намуудын доторх даргын суудлын төлөөх зодоон улам ширүүсэх юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Ганбат бол чадна шүү. Итгэж байна

Иргэн
Иргэн

Дарга болбол яах бол доо

Зочин Зочин
Зочин Зочин

Ганбатыг АН-ын дарга болгоход яагаад болохгүй гэж... Тэр болох юм бол айл өрх бүхэнд 40-ийн бидон өгнө ш дээ.

Зочин
Зочин

Харин дажгүй дарга болох байхаа.

Зочин
Зочин

Ene bitan Ganaagaar mongol dutaa yu Elbegdorjiin s###s

Холбоотой мэдээ

Back to top button