Улс төрийн мэдээ

АН-ынхан шинэ Засгийн газарт дахин хамтарч, 4-6 сайд авахаар тохирч байна

Ардчилсан нам шинэ Засгийн газарт дахиад багтах тухай яригдаж байна.

Эхлээд МАН-ын Бага хурлаар Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргая гэж шийдсэн.

Дараа нь Засгийн газрын тэргүүний хувьд Л.Оюун-Эрдэнэ, уг асуудлыг намаар биш УИХ-аар хэлэлцүүлье гэсэн. УИХ ЗГ-т итгэл үзүүлээгүй, Л.Оюун-Эрдэнэ танхимтайгаа огцорсон. Энэ санал хураалтад АН-ынхан оролцоогүй. Орсон бол огцрохгүй байх боломж байв.

Одоо харин шинэ Ерөнхий сайдаар удирдуулсан шинэ Засгийн газарт дахиад АН-ыг оруулах, АН нь ч орох талаар тохирцгоож байгаа аж. Тэр дундаа 4-6 сайдын суудал авахаар зөвшилцөх хувилбар дэвшүүлжээ.

Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн асуудал дэгдэхэд Ерөнхийлөгч дуудаж уулзаад, “Нэг бол дангаар засагла, эсвэл өөрөө огцор” гэж тулгасан нь одоо ийнхүү ойлгогдож байна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд танхимын сайд нараа жийх маягаар өөрөө үлдэхийг хүсээгүй. “Аль нэг нам, сайд нарыг гаргана гэвэл ёс суртахууны хувьд үгүй, би хамт огцоръё” л гэж шийдсэн, ийм учраас парламентад итгэл үзүүлэх тогтоол оруулж иржээ.

Өөрөөр хэлбэл МАН-ын Бага хурлыг удирдсан цаад хүчин бол ЗГ-аас АН-ыг гаргах биш Л.Оюун-Эрдэнийг хамтарсан ЗГ-аар нь дулдуйдаж огцруулах гэсэн нь уншигдлаа.

Тийм ч учраас одоо эргээд засаглахдаа АН-ыг авч үлдэх тохироогоо хийв үү. АН-ынхан сайд нарын нэрсээ яриад эхэлснийг бодвол шинэ Ерөнхий сайдын нэр ч хэдийнэ гарчихсан уу.

Хэрэв энэ хувилбар явбал: Хамтрахдаа хамтран, сандал суудалд очихдоо очиж, ээлжийн хоолонд орохдоо орчихоод эцэст нь "Одоо л нэг сөрөг хүчин боллоо" гэдэг тоглолтоор оноо авч, Засгийн газраа огцруулсан АН-ынханд л ёс суртахуун даанч алга гэлтэй л.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамтрахгүй гээд заналтайгаар хэлээд бсан ёстой нөгөө ханцуйн дотроо тохиролцоно гээч нь болсон бна ан намынхан хичнээн удаа шившиг болох гээв

Эгэл
Эгэл

Үгүй байлгүй дээ,Ан-хан засгийн газарт дахиж хамтрахгүй,сөрөг хүчин болно гээд тангараг тавьсан шүү

Зочин
Зочин

Ичээч новшнуудаа. Ёстой хэлэх ч үг олдохгүй нь. Суудлын төлөө эхээ ч зарахаас буцахгүй новшнууд юм даа

Зочинhn
Зочинhn

Ичээчээ ичээч

Зочин
Зочин

Заваараад байгаарай тэгвэл УИХ тарь, шинэ их хурлаа 50 гишүүнтэй болго.

зочин
зочин

оюунэрдэнийг унагалцсан шангаа хүртэх нь

Зочин
Зочин

Оюун Эрдэнэтэй багийг ажлыг нь хийлгэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

бүгдийг шинэ бүрэлдэхүүнээр дээрээс доош хүртэл

Тогтох
Тогтох

Ичиж үх шууд санал хураалтанд ороод л унагаавал унагаад л дараагийн ажлаа бодохгүй дээ зүгээр дэгэлсэн шоунд оролцож байхаар.

Зочин
Зочин

zoduulj hashirdaggui heden avgai oorsdiigoo nerlesneer ni gehuu te domboonuud

Зочин
Зочин

Мулгуу, чадваргүй, харанхуй ОЭ-ийг иргэд жигшсэн учраас огцруулсан!! Одоо шалгаад хариуцлагын үүрүүлээч!!

за за
за за
Reply to  Зочин

хуцаарай ! иргэд биш төлбөртэй агентууд л дарамталсан шүү ОЭ ийг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иргэд жигшсэн гэнээ? Тэрэн шиг худлаа юм байхгүй шүү

Зочин
Зочин

АН гэхдээ түүхэн үүргээ гүйцэтгэчихлээ.Би бол хангалттай гэж бодож байна сайн ажилласан гэж бодож байна. Худалч, хариуцлагагүй, өөрийгөө хаан болгох шахсан галчийг явуулаад өглөө.

Зочин
Зочин

Элэг элэг. Ёстой хоногийн дотор л урваж хөрвөсөн ийм юмнууд төр удирдах ч гэж

Зочин
Зочин

za hutsaad bai namiinhaa baga hurlaar hamtarch baigaa nuguu namdaa helelguigeer shuud huuj gargachihaad bas es surtahuuntai bolchih uu malaa chi heniig yunii tuluu doloogood baigaa yam be

Зочин
Зочин

МАн дангаараа ЗГ БАЙУУЛААЧ дараа нь бөөн будлиан болноо

за за
за за

Мөрөөрөө ажлаа хийж байсан ЕС ыг буулгачаад бас хамтрахгүй гэчээд буулгасаныхаа дараа дахиж бадарчлах. Ард түмнээр доог тохуу хий ханахгүй юмаа. улс төр жүжиг гэдгийг мэднэ гэхдээ арай л хэтрүүлээд но -той,ноцтой ажиглагдаад байна даа.

Зочин
Зочин

АН хогоо чирлээ ш дээ. Өлөн гөлөгнууд. Завкарцан хулгаачууд вэ!

Холбоотой мэдээ

Back to top button