Өөрийнх болсон өмч

Нийт хүн амын 49 хувь нь төвлөрч, ДНБ-ний 63 хувийг хангаж, улсын төсвийн орлогын 13 хувийг бүрдүүлж, 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөтэй нийслэл хот өмнө нь өмчөө орхиж, “сулдаа ганхан жороолж явсан” гэвэл уншигч та итгэх үү.
Итгэхэд бэрх ч итгэх л хэрэгтэй болж. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Улаанбаатар хот жил бүр төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийдэг ч тэр өмч хөрөнгүүдийг өмчлөх, хянах, хувьчлах, түрээслүүлэх тогтолцоо, бүртгэл нь excel программ дээр явж ирсэн байгаа юм. Арай дэндүү байгаа биз. Бид программыг нь шинэчилж, алдагдсан өмчөө буцаан авах, өмч завшиж байгаа олон байгууллагатай тэмцэж байна” гэж байсан юм. Чухамдаа ийм л байж. Гэхдээ түүний өнгөн дээр өмчөө таньж өөртөө авсан нь томоохон дэвшил байлаа. Өмчөө өөртөө авсан хэдэн жишээ дурдъя.
Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмнэлгийг буцаан авах их ажлыг өрнүүлэв. Ж.Хатанбаатар нар хувийн өмчийг хайр найргүй өөртөө авах гэлээ гэж сошиалаар нэг шуугьсан. Сошиалаар Х.Нямбаатарыг дүүжлэх ажил ингэж эхэлсэн юм. Бүтэн жил гаруйн хугацаанд “байлдсан” энэ асуудал сар хүрэхгүй хугацааны өмнө шийдэгдэв. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллах тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 2008 оны есдүгээр сарын 8-ны өдөр нийслэл Өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолоор Ж.Хатанбаатар нарт 876.01 сая төгрөгөөр хувьчилсныг хүчингүй болгосон гэсэн үг.
Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус, тус үндэслэн, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болгосон юм. Ингэснээр СХД-ийн нутагт байрлах, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс их засварын ажил эхэлж, иргэдийн нэрлэж заншсанаар 10 буудлын амбулаторид түр хугацаагаар тусламж, үйлчилгээг шилжүүлээд байгаа билээ.
Ж.Хатанбаатар нарын өмчийн маргаан үүгээр дуусахгүй. “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн харьяа эмийн үйлдвэрийг нийслэл хот өмчдөө буцаан авсан. э хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаагаар зарахаар болсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Дуудлага худалдааг Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан бөгөөд 27 иргэн, ААН дуудлага худалдаанд оролцжээ. Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах эрхийн зөвшөөрөл бүхий уг газрын дуудлага худалдааны анхны үнэ 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлсэн байна. Ийнхүү 30 минутын дотор 9.3 тэрбум төгрөгт хүрч “Эхлэл брэнд” ХХК ялагч болж авсан байдаг. Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.
Өмчөө эргүүлэн авсан дараагийн жишээ нь Төв цэнгэлдэх хүрээлэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд анх 1993 онд өмч хувьчлал орж 30 хувь, 2001 онд дахин хувьчлал орж 19 хувийг нь нэмж авсан байгаа юм. Гэвч бүртгэлийн тогтолцоо муу байснаас хойш Хотын мэдлийн хоёр хувь нь хаа ч юм алга болчхож. Нийслэл хот 30 жилийн хугацаанд 34-хөн саяыг л ногдол ашиг гэж авч. Хувийн хэвшил нь ойр орчмын 20 га талбайг зараад 12.7 га газар үлдсэн нь өдгөө та бидний харж байгаа талбай. Шунахайн сэдэлтнүүдийн дургүйг хүргэн байж яг нэг жилийн өмнө Нийслэлийн өмчид шилжүүлсэн. Өнгөрсөн онд зохион байгуулсан тоглолтуудаас 3.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Сайхан биш гэж үү. Хот одоо урт цагааныг, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийг өөрийн мэдэлд авсан. Аваад олсон орлогоор нь сургууль цэцэрлэг барих гэж байна. Өмчийг хотод ажилладаг хэн нэгэн даргын мафиозийн шинжтэй бүлэглэл биш олон нийт мэдээд ирэхээр үр шим нь ийнхүү илэрч байгаа нь энэ.
Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.
РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай Нямбаа сайн ажилж бгаа
Нийслэл eр нь эзэнгүй мэт л явсаар ирсэн. Өмнөх дарга нар нь гаүрын наймаанаас өөр юм хийж байгаагүй. Нямбаа бол хичээгээд л байгаа овоо ч юм хийх шинжтэй
Анхнаасаа нийслэлийн өмч байсан. Хувьчлаагүй болохоор буцааж авах тухай асууд�##�гүй. Захир�##�, удирдлагыг авахад л болох асууд�##�
ЭНЭ ПИЗДАГИЙН ТАТВАРУУДЫГ ОГЦОМ НЭМСЭН НЬ АРИУН ЁС УУ?ТҮМНИЙ ХАРААЛ ИДСЭН ХҮМҮҮС ЦАГ БУСААР ҮХСЭН АПУ БАТХҮҮ БАС Л БАЯН ГАР ЯАСАН АРХИЧДЫН ЭХНЭРҮҮД ХАРААЖ ХАР УС ЦАЦСААР БАЙГААД АЛСАН.АЛТЖИН ГРУППЫН ХҮЧИРХЭГ БООВ ШҮТЭГЧ АЛ АЛТЖИН БАС Л ХАРААЛГУУЛСААР БАЙГААД ЧАД ПЕТРОВИС ОВОГТ ОЮУНГЭРЭЛ БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХ БҮР ШУНАЛТАЙ АВГАЙ ХАР НАМХАН ТАГЖГАР ШУЛАМ ГЭЖ ХАРААСААР БАЙГААД Л АЛААД АВСАН.ХАМГИЙН СҮҮЛД ОБОГ ХОВДГИЙН ГАЙ БАРЗГАР ХАМАРЛАСАН ҮМХИЙ ШУНАЛ АРХИЧИН МОНГОЛЫГ ЯДУУРАЛД ХӨТӨЛСӨН ПЯЗДА ГЭЖ АРД НИЙТЭЭРЭЭ ХАРААСААР ҮХҮҮЛЭЭД САНАА НЬ АМАРСАН.ОДОО НЯМБААГ БАКТЕР ҮЛЭЭГЧ АРД ТАЛААРАА ИХ ГУЛ БАРЬЖ БҮХ ХҮНД САЛААВЧ ӨГДӨГ ГУРВАН ҮЕЭРЭЭ ЗОВНО ГЭЭЛ ХАРААГААЛ ХАР УС ЭРГҮҮЛЖ ЦАЦСААР Л БАЙНА ЭНЭ УДАХГҮЙ ҮХЭХ БАЙХАА
Юу бичих гээд байгаа амьтан юм болдоо.Нэг өгүүлбэрт байх үгийн тоо 20 оос их болоод ирэхээр Ленин ч ойлгохгүй.Хара�##� хэцүү ....
Чи шинэчилсэн шинээр барьсан зам гүүрээр зорчихгүй юү Сайн зам гүүрээр зорчих санаатай бол сайн л татвар төлнө шүү дээ найз аа
2 хон ажил хийснийг яасан их юм болгодог юм. Нянгаас байр авах юу? Энэ сэтгүүлч !
хуульч хүн болохоор яаж ажиллахаа сайн мэдэж байна түүнээс биш бөхчүүд зэрэг хүмүүс юу мэдэхэв дээ дээр нь зоригтой сайн байна Нямбаатар даргыг дэмжинэ ямар чгэсэн Үүл баатар шиг бсудыг орох оронгүй хохироохгүй л байх даа
Ард кинотеатраа авъя аа. Мөн л менежментийн хувьчл�##� шүү дээ. Со миний өмч өмчөө яана ийнэ миний дур гээд ТВээр Монгол даяар хархаар биз дээ, ямар хувьчл�##�аар ямар гэрээгээр авсныг нь сануулаад буцааж авъя. Ардыг өөртөө барьж байхын тулд АНаас гарлаа гэсэн атлаа буцаагаад л долоож эхлэсэн ккк
ок
Циркээ авчихв�##� үнэмшье
Нямбаатар шиг сайн удирдлага УБ т байгаагүй ээ, байх ч үгүй байх өө
НЯМБААТАР ЯНХНЫ ГӨЛӨГ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМСЭН ТАТВАРАА БУУЛГА.ИХ АЖИЛ ХИЙСЭН МЭТ ДҮР ЭСГЭСЭН ЗОЛБИН ШЭЭС ТАТВАРААР ДАРАМТАЛЖ БАЙНА
Хийж бна. Болж дээ. Улам их амжилт хүсье