Улс төрийн мэдээ

Шинэ ЗГ-т хэн багтахаас Х.Баттулга Төгрөг нуурын ордоор шийтгэгдэх эсэх нь хамаарна

Улс төр халаад, бужигнаад буй сүүлийн нэг сарын хугацаанд Х.Баттулга л харагдсангүй. УИХ-ын чуулганы хуралдаанд угаас суудаггүй, ойрдоо гадаад томилолттой гэж бүртгүүлж байгаа тэрбээр Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцордог шөнө, ордон дотор байсан гэгдсэн. Сэтгүүлчид түүнийг харсан.

Орж ирэхгүй, үг хэлэхгүй, зүс царайгаа үзүүлэхгүй, тэгээд түүнд улс төрд парламентаар дамжин эргэж орох ер ямар хэрэг байсан юм бэ?

Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулгатай ойр байгаа гэж ярьж, бичдэг. УИХ-ын сонгуулийн өмнө тодорхой хэмжээнд ойртож, АН-ын кандидатууд дээр яриа хөөрөө үүсгэсэн байхыг үгүйсгэх газаргүй. Гэхдээ өөрийн амаар бол Х.Баттулгатай кофе ч ууж үзээгүй, үнэн сэтгэлдээ Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д орж ирэхийг эрс эсэргүүцдэг гэдгээ ярьсан билээ. Тэр бол таамаг.

Харин бодит нь юу гэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг ажиллана гэдэг л юм. Түүнийг Ерөнхийлөгч байхад У.Хүрэлсүх ЗГ-ын тэргүүнээр ажилласан. Ингээд углааштай эмэгтэйгээр шалтаглан огцорсон. Дараа нь Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох Үндсэн хуулийн өөрчлөлтөд өөрийн нөлөөг үзүүлж ч байсан. Нэг ёсондоо тэд найрамдах боломжгүй улс.

Одоо парламентад С.Ганбаатар Х.Баттулгатай ойр байгаа. Ерөнхийлөгч индрээс үг хэлэхдээ шууд С.Ганбаатарт чиглэсэн нь ч тийм юм. Мөн Х.Баттулгыг төгрөг нуурын ордын асуудлаар нь АТГ-т шалгуулж, "нугаслах" сонирхол байгаа.

Хэрэв Н.Учрал дараагийн Засгийн газарт тодорхой нөлөөтэй суудал олж авч чадахгүй бол Х.Баттулгын төгрөг нуур хэсэгтээ сөхөгдөхгүй байх боломж бий. Ямартай ч MCS бол мангас гэсэн пиарын эзэн Х.Баттулга болох нь мэдээжийн. Тэр өөрөө төмөр зам гэдэг сэдвээр яг ингэж талцаж байсан удаатай. Харин Засгийн газрын гишүүн мөртлөө ганц удаа Ухаа худаг яриагүй Н.Учрал хамгийн анх Төгрөг нуурыг сөхөж тавьсан байдаг.

Иймд Х.Баттулгыг болиулах шалтгаан МАН-ын ах нарын фракцад байна, түүнийг хийх нь Н.Учрал бол шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэхээс л их зүйл хамаарах нь. Одоогийн байдлаар АТГ түүнийг дуудан мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүлснээ хэд хэдэн удаа албан байдлаар мэдэгдээд байгаа. Улстөрчдийн, тэр дундаа төрийн тэргүүн явсан хүний холбогдсон хэрэг төвгийг ингэж нээлттэй мэдээлж байсан түүх урьд өмнө үгүй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрэмгий
Эрэмгий

Ugaasaa Jenko mongoliin xuvi zayagaar toglogch xooloid teeglesen yas shuu dee.

Зочин
Зочин

сүүлий хавчин зугатаж бсан бичлэг нь явж бсан, гутамшигтай муухай харагдсан хи хихихии

КккЗочин
КккЗочин
Reply to  Зочин

Амиа хамгаалах гэж,хорогдох цайз болгож ордон руу орсон тэрнээс өөр бодол байхгүйг нь хүмүүс ойлгож байгаа байлгүй

Зочин
Зочин

ЭМ СИ ЭС бол Мангас шүү!Баялагын сан бол АРД түмний эрх ашиг Эм СИ Эс бол баялгийн санг идэх гээд байна. ЭМ СИ ЭС Бол мангас шүү!!!!!

Зочин
Зочин

Эм СИ Эс их том мангас бүр 15.н толгойтой арзгар хар ОДЖАРГАЛ хар мангас шүү!!!

Б.ЦОГТГЭРЭЛ
Б.ЦОГТГЭРЭЛ

ОРДОНД ХОР НАЙРУУЛАХ ГЭЖ ШАГАЙДАГ ОРОСЫН ТУРШУУЛ

Gunaa
Gunaa

Hen ch bolson Jenkoog shorond hiine gej zuudleh hereggui !ner devshij bg bugd tuunii atgand .

Зочин
Зочин

Шийтгэгдэх эсэх нь шүүхээс биш Засгийн газраас хамаарах юм уу

Зочин
Зочин

Ийм ардчилал байдаггүй байхаа хэрэв байвал ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй

Зочин
Зочин

Хүрэлбаатар ЕС, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд, Тэмүүжин ЕП болвол Женкогийн толгой бөндгөс гээд бөгсөөрөө ярьдаг л болно доо !

Зочин
Зочин

Garaad jagsval mungu avagch ... holoos hutsval shireenii g###g .. Үхэрнүүд

Зочин
Зочин

Эргүү малнууд үхвэл таарн

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Халтмаагийн Баттулга гэх хүнд МОНГОЛ ГЭХ ОРОН~МОНГОЛ ГЭХ УЛС, МОНГОЛЫН ТӨР~МОНГОЛЫН ЗАСАГ ЁСТОЙ ТҮЙ Ч ХАМААГҮЙ~ЮУ Ч БИШ. МОНГОЛЫН ТӨРИЙГ Халтмаагийн Баттулга гэх хүн ЕРДӨӨ Л НАЙГҮЙ~ОЙГҮЙ~ТАЧААДДАГ ШУНАЛАА~ХҮСЛЭЭ,, ШУНАЛТ ХҮСЛЭНГЭЭ БИЕЛҮҮЛЭХ~ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ "хамгийн амархан~хялбархан~түргэн~шуурхай~дөт~богино зам" ТӨДИЙГҮЙ, ЗҮЙ БУС ХИЙГЭЭД БУЗАР БҮХНЭЭСЭЭ НУУГДАХ НУУВЧ~"ХОРГОДОХ ОРОМЖ"~"АШИГЛАЛТЫН БАЙР" БОЛГОХ~БАЙЛГАХ санаа~бодол~санаархал тээгч. Халтмаагийн Баттулга гэх хүнд ХҮН ГЭГДЭХЭД ОНОГДООСТ, ТӨРМӨЛ~ТӨРСӨН, ЗАЯАСАН~ЗАЯАГДМАЛ ОЮУ~ТӨР~ЦАДИГ ГЭХ ЭД~ЮМ~ЗҮЙЛ ОГТООСОО~ЕРӨӨСӨӨ, ОР ТАС БАЙХГҮЙ, БАЙДАГГҮЙ. ТҮҮНД ОЛГОГДООГҮЙ~ОНООЛТГҮЙ ЖАМ . Хамгийн энгийн баталгаа хийгээд нотолгоо гэвэл БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХАШСАН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБААСАА БУУДАГ~БУУСАН ЦАГТ~НАРТ "УИХ-ын *гишүүн болоод* орж ирдэг *Ерөхийлөгч*" ХӨРСТИЙН ДЭЛХИЙД, ХҮНИЙ ОРЧЛОНГИЙН УЛСАД~ОРОНД ЕР НЬ Л БАЙХГҮЙДЭЭ. "БАЙЛАА~*БАЙДАГ*"ГЭХЭД ӨДРИЙН ОД ШИГ ХОВОРДОО.

Basca Feiza
Basca Feiza

Халтмаагийн Баттулга гэх хүн баяжих, мөнгөтэй болох гэж "хамгийн амархан~хялбархан~түргэн~шуурхай~дөт~богино зам СОНГООДОХЛОО ГЭЭД" ЭСРЭГЭЭРЭЭ, ХАМГИЙН УРТ АГААД ОРОЙГҮЙ ӨНДӨР ЗАМЫГ СОНГОСОНДОО. ЭНЭ ЗАМД ҮНЭН~ЖИНХЭНЭ, БОДЬ~БИЕТ, ЗҮЙ~ЗӨВ ГЭЖ БИЙ БУЙ БАЙДАГ ТӨРТЭЙ~ЗАСАГТАЙ, ТУНАМАЛ~ТУНСАГ ҮЛЭМЖИД ЦАЛАМДУУЛСАН~ЦАЛАМДУУЛЧИХСАН. ХААШАА Ч ЗУГАТАЖ Ч~ЗАЙЛЖ Ч, АРГАЛЖ Ч~ЧАРГАЛЖ Ч~ЗАЛЬДАЖ Ч ЧАДАХГҮЙ~ДИЙЛЭХГҮЙ. ТЭГЭХ ТУСМАА Л УЛАМ Л ЦАЛАМДУУЛАГДАНА, БООМИЛОГДОНО. Халтмаагийн Баттулга гэх хүнд ЯВАХ~ГИШГЭХ ГАЗАР УЛАМ Л ХОМСОДСООР.
За тэгээд цагийн~нарны~хугацааны~мөчлөгийн мөч нь ирэхэд~болоход ЦААЗЛАГДАНАДАА.

Лорд
Лорд

Жонхуу Хэрээ Данх Нянбактер нар бол Монголын төрд хэрэггүй хүмүүс шүү!

Холбоотой мэдээ

Back to top button