Нийгмийн

Үйл явдал: МАН-ын дэргэдэх ТББ Я.Содбаатарт шаардлага өгнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм

9:00 цагт: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно.

9:00 цагт: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар СТӨ-д мэдээлэл өгнө.

10:30 цагт: МАН-ын дэргэдэх "АРДЫН ХҮЧ" ТББ-ын төлөөлөл МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг МАН-ын генсек Я.Содбаатарт өгөх тухайгаа мэдээлнэ.

11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.

11:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хурал ном болон олон нийтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд өгнө.

11:00 цагт: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

13:00 цагт: Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

16:00 цагт: Дүрслэх урлагийн дээд сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “Үл тасалдах мөр” үзэсгэлэнгийн нээлтГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хурдал намар боллоо, өвлийн бэлтгэлээ ханга

Холбоотой мэдээ

Back to top button