УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Болормаа: Бусад намуудад хамтрах санал тавьсан уу

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.

Шууд дамжуулалт:

УИХ-ын гишүүн Э.Болормаа, "Улстөрийн байдал зөрчилтэй байна гэж та өөрөө хэллээ. Яг юунаас болоод хамтарсан Засгийн газар хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзэв. Өмнөх Засгийн газраас юугаараа өөр байж, эв нэгдлийг хэрхэн хангаж ажиллах вэ. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ бусад намуудыг урьж оролцуулах байр суурьтай байгаа юу. Гэрээгээ зөрчсөн гэдэг томьёоллыг яагаад ч юм гаргаж ирээд АН-ыг гаргасан. Энэ гомдол одоо ч үргэлжилж байна. Бусад улстөрийн намуудтай хамтрах саналыг удирдлагуудад тавьсан уу" хэмээн асуулаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "УИХ-аар өдөржин шөнөжин хуралдаад шийдчихсэн. Би дүгнэх эрхгүй. ҮХЦ л дүгнэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай сайн ажилласан. Богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байгаа. УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг. УИХ-аар томилогдчихсон тохиолдолд ярих эрх надад үүснэ. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж ажиллана. Монгол Улсын эсрэг бол хэнтэй ч тэмцэнэ" хэмээн хариуллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Имара
Имара

Балай юм асуух юм даа. Ерөнхий сайдаар томилогдсон дараа бүтэц бүрэлдэхүүн, эвлэлийн асуудлаа ярина даа

Зочин
Зочин

Хүрэлсүх шиг сүржин ярьдаг, цэргийн ёсолгоо хийдэг үнэн салбадай, далдаак гар даа

Зочин
Зочин

Чи одоо зайлөөгүй л байна уу

Зочин
Зочин

Ene balai 2 nvvrtei zasgiig unaxad urvaj Odjargalin saltaag dolooson g####i cuc z##l dald oroo!

Зочин
Зочин

Болормаа бусад эрчуудтэй

Зочин
Зочин

Ээ хүүрээ чи монгол улсын эрх ашиг гэж ширэн нүүрлээд яаж ярьж бнаа. Эргүү өмбүүнүүдийг тэнэгтүүлэх юмаа. 26 жил төр йн толгойд сууж монгол улсыг элгээрээ нь мөлхүүлчээд кк чононууд хонь хадгалуулав гэгч боллоо хархаас огиудас хүрч бна

Холбоотой мэдээ

Back to top button