Улс төрийн мэдээ

"Их хүссэн Н.Учралд МАН-ын даргын суудал ногдов"

Н.Учрал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад ажлын албаныхан нь "Манай дарга удахгүй Ерөнхий сайд болно" хэмээн гадна, дотныхонд битүү ярьж, элдэв төрийн ажлуудад зууч үсэргэдэг яриа газар авсаар байлаа. Үүнийгээ нотлох мэт тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хамгийн түрүүнд урваж, Засгийн газраа огцруулах кноп дарж байв.

Ингээд тэр Тэргүүн шадар сайдаар Г.Занданшатарын танхимд үлдэж байв. Саях Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зодоонд ч тэр хөшигний ард хоёр талд ажиллаж байгаа гэгдэв. Бүр хачин нь, Г.Занданшатарыг танхимын тэргүүнээр ирэхийн өмнөхөн хувийн харилцаа бүхий эмэгтэйнх нь мэдээллийг анх цацсан эздийн нэгээр хүртэл нэрлэгдээд амжсан. Гэхдээ Г.Занданшатарыг Засгийн газар удирдсанаас хачин сайхан үнэнч дүрд тоглосоор явсан юм.

Тэр ингэж явсаар Ерөнхийлөгчөөр Д.Амарбаясгаланг ч, Г.Занданшатарыг ч МАН-ын даргын өрсөлдөөнөөс хасуулах гол ажлыг нугалж чадлаа. Одоо тэр өөрөө нэр дэвшинэ. Түүнтэй Ж.Энхбаяр нэр нь хамт яваа ч маргааш гэхэд эцэслээд, залуу хувилбар дээрээ эцэслэн тогтох чигтэй байна.

Ж.Энхбаяр энэ хугацаанд Ерөнхий сайдаар ч, МАН-ын даргаар ч нэрлэгдсээр ирэв, гэвчиг яг сүүлийн хувилбар дээр дандаа ухарчхаж байгаа. Энэ удаа ч тэр МАН-ын дарга, спикерийн суудлууд дээр нэр нь дурсагдаж, бодит томилгоо нь өөр хүмүүс дээр хийгдэх чигтэй байна. Харин Ерөнхий сайдын суудлыг ч, МАН-ын даргын эрэмбийг ч хүсэмжилсээр ирсэн Н.Учралд лавтай нэг алба нь очих нь үндсэндээ тодорхой болж байна.

Тэр МАН-ын даргын эрэмбээс спикерийн төлөө ажиллах нь ч тодорхой л нюанс юм. Ер нь тэр албан тушаалын төлөө бол ямагт ажиллаж байдаг билээ.

Г.ИТГЭЛ


Энэ талаарх редакцын өмнөх агуулга:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг л Молом занги. Ойр хавьд байдаг хүмүүс нь мэднэ дээ... ёстой барьцгүй хэний ч талд хаашаа урваж магадгүй хүн. УИХ-ын даргын сэнтий энэ гөлөгийн сүүн шүдэнд хурцадна дөө

Зочин
Зочин
Reply to  Зочин

Баяд,буриадын сплав барьцгүй бна уу, одоо цагт харин тийм л байж барьцаа ахиулана даа !

Зочин
Зочин

ene yahvee eznee irtel tyr manaach

Зочин
Зочин

Чи чадахгүй учралаа

Хахаха
Хахаха

Нүүрсний хулгайчдын намын дарга жидүү, MCS, урааны хулгайч Учрал хулгай!

Зочин
Зочин

Хүүкийн нохой

Зочин
Зочин

ХҮНД ӨВДӨӨД СЭРГЭХДЭЭ ХҮҮКИЙГ ААВАА МИНИЙ ААВАА ГЭСЭН ГЭЖУГА ЭНЭ ЗАЛУУ ИХ ОРОО БУСГАА ОЛОН ТҮГЖИЛҮҮДТЭЙ ТУЛНА.ИРЭХ СОНГУУЛИАР ЛУЙВАР ХИЙХГҮЙ Л БОЛ МАН ӨНГӨРСӨН ОДОО ИРГЭДИЙН ДУНД ГОЛ ЯРЬДАГ СЭДЭВ НЬ ИРЭХ СОНГУУЛИАР МАН н ХУЛГАЙЧУУДАД АМ ДҮҮРЭН САЛАВЧ ӨГНӨ АН г СОНГОНОО ГЭЖ УЛС МОНГОЛООРОО НЭГ ЯРЬЖ БАЙГААГ САНУУЛЬЯ ИРЭХ СОНГУУЛИАР МАН ИРГЭД СОНГОГЧДЫН ӨМНӨ ЮУНАА ЯРИХ ЮМ.НАМАА САЙХАН ХАГАЛАН БУТАРГАЖ БИЕ БИЕНЭЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧААРАА ДУУДСАНАА ЯРИХ УУ? АРД ТҮМНИЙХЭЭ ХАЛААСЫН ХООСОЛЖ ТАТВАР ТӨЛӨӨС ТОРГУУЛААР ТАРТАГТ НЬ ТУЛГАСНАА ЯРИХ УУ? МАЙ ШҮҮ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Songuulin jild ene ardchlagch nar dungee taviulsaaar l bgaa altan gurav ta heddee yaag bolno. Sain avsan 2 udaadaa ehniihe ni bsn heden hurunguu bugdiig ni zarj bgan udahd ni baisan heden hurungu oruulagchaa bugdngiin huusun. Odoo garval mongoloo zarah uu gutsmoi

Зочин
Зочин

Энэ Түгжил учралд Хүрэлсүх дүүгээсээ илүү хайртай ер нь Хүрэлсүхийн гар хөлүүдийн нэг л төрийн гурав болдогшдээ цоо шинэ юм огт биш гайхахгүй бна

зочин
зочин

хүрэлсүх дуусаж дундрахгүй хүслээ гүйцэлдүүлэх гэж олон хүнийг золиосолж байна даа

Зочиpн
Зочиpн

hook danh timon geeed geeed hAMGIIN MUUN SHUUDEE EN MUU GAR

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Uvsiin guilagchin uchiral

Зочин
Зочин

Учрал дэмжихгүй дээ

Зочин
Зочин

Аль ч талаас нь аваад үзсэн данхаас тохой илүү дээ.Өндөр боловсролтой,өлөв долов гээд байхгүй нас залуу ч 3 удаа уих-д суучихсан,сайд хийсэн ,нийслэлийн томоохон дүүргийн намын даргаар ажилладаг гээд олон давуу тал байна даа.Дэмжиж байна шүү.

хүннү
хүннү

Аав нь Хэнтийн буриад, ээж нь Увсын дөрвөд. Юуч сэдэж магадгүй дээ. Хөөрхий муу Дүлзэн ч яахав дээ Ариунааг л өөрийн болгох гэснээс цаашгүй. Энэ Дүлзэн бол монгол төрийг өөрийн болгох санаатай байх шүү.

Зочин
Зочин

Учрал Коронагийн үеэр удаан өвдөөд ирэхдээ Хүрэлсүхийг та бол бидний аав гээл пялдагнаж долдигнож, ерөнхийлөгч болох хүн гээд л байсныг нь хүмүүс үзсэн бизээ! Араг яс шиг болчихсон туранхай юм л телевизээр гарч байсан ш дээ.

Зочин
Зочин

МУИС-ийн шувуучин Гомбобаатар шиг дарга долоогч л хүн юм

Зочин
Зочин

Хэрэв ОюунЭрдэнэ, Амарбаясгалан 2ын одоо яригдаад бгаа хэргүүдийг нотолж чадвал энэТүгжилд Браво гэхээс яахав.

zochin
zochin

tugjil ee gej

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

ЗАНДКА ДАРГА НОВШИРОХ ШИГ БОЛЖ БАЙНА!

Хахаха
Хахаха

Болж

Холбоотой мэдээ

Back to top button