НийгмийнНийгэм мэдээ

Орлогоо нотолж чадаагүй нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураажээ

Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45 сая төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул хөрөнгийг нь улсын орлого болгожээ.

Тодруулбал нийтийн албан тушаалтан А Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлдэг байна.

Эх сурвалж: АТГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөө олон тэрбумуудыг ингэжхураагааё

Irgen
Irgen
Reply to  Зочин

Tiim shvv ingej baij bid bayan yaduugiin yalgaagyi saihan erh tegsh hulgaichgyi hudulmurluj zuv amidarna

Зочин
Зочин

Төрийн мөнгө хулгайлсан нь ойлгомжтой. Зөв.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Ядарсан цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагч нарлуу дайрч хөөрхий олж хуримтлуулсан хөрөнгийн хурааж байхаар Улс төрчдын тэдний хамаатан садан цүнх баригч нарын төрөөс хулгайлсан луйвардсан их наядын хөрөрөнгийг хураагаа ч....хууль бүгдэд адилхан тэгш үйлчидэг шудрага байх ёстой.....МАН. АН Ханд хууль үйлчлэхгүй.....бусад жирийн иргэдийг хэлмэгдүүлдэг ээ..АТГ.ЦАГДАА ШҮҮХ.ПОРОККУРОР МӨРДӨГЧ НАР ЗОГСОО.....

Зочин
Зочин

Тэнэг хүүр вэ?АНУ д тракийн компанид ажилладаг минжий хангай шиг миний ах мөнгө өгсөн дайлуур бэлнээр ирсэн гээд үлээчихгүй.Хайран машаан улсын орлого болгож үзэгдээч харагдаач гялтайгаач гачаалдаач

Irgen
Irgen
Reply to  Зочин

Orlogoo notloogyi hen guai

ch bai huraalgah ni zu shudraga

Зочин
Зочин

Хаха

Зочинff
Зочинff

naadahaa ch huraa busad heden terbum ih nayadiig ch huraa

Холбоотой мэдээ

Back to top button