НИЙГЭМНийгэм мэдээ
Ховд аймагт нэг кг үхрийн мах дунджаар ₮20-24 мянгын үнэтэй байна

Ховд аймгийн Жаргалант сумын томоохон зах, худалдааны төвд борлуулж буй махны үнэ өнөөдрийн байдлаар нэг кг хонь, үхрийн мах дунджаар 20-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэг кг ямааны махыг 18-20 мянган төгрөгөөр борлуулж байна.
Мал, махны үнэ он гарсаар тодорхой хувиар нэмэгдэж нийслэлд нэг кг үхрийн мах 32-34 мянгийн төгрөгт хүрээд байгаа. Харин Ховд аймагт сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ кг тутамдаа 2000 төгрөгөөр нэмэгджээ. Мөн бог малыг (амьд) 170-300 мянган төгрөгөөр борлуулж байсан бол одоо 430-480 мянган төгрөг болж, нэмэгдсэн байна.
Энэ жил Ховд аймгаас төсөв баталж нөөцийн мах бэлтгээгүй. Махны үйлдвэрүүд дотооддоо нөөцөө бүрдүүлж байгаа гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа битгий ингэж үнэтэй мах аваад байлдаа манай хотод Батшугар нэг кг үхрийн махыг 10600 төгрөгөөр худалдаж байгаа шүү манай дүүгээс ирж махаа авцгаа хоншоортой түшээ гэж энэ шүү