Н.Номтойбаяр: Цаг үеийн хүндрэлийг давахад Төрийн нөөц сангаас 5.3 тэрбум төгрөг гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг авах шийдвэр гаргасан. Ингэхдээ Улсын нөөц сангаас 5.3 тэрбум төгрөг гаргаж одоогийн эдийн засгийн цаг үеийн хүндрэлийг даван туулах хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж бэлдэх зэрэг арга хэмжээг авна. Стратегийн бүтээгдэхүнээс үүдэлтэй үнийг өсөлтийн эсрэг шат дараатай арга хэмжээ авах шаардлага үүссэн байна. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаамс шалтгаалан Монголд шууд болон шууд бус нөлөөлөл их бий.
Ерөнхий сайд Н.Учрал төрийн албыг тасалдуулахгүй, ямар нэг халаа солио хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Засгийн газрын анхны хуралдааны шийдвэр бүгд хэмнэлтийн горимтойгоор ажиллах шаардлагатай талаар байлаа. Төрийн албаны давхцал гаргахгүй байхыг үүрэг болгосон" гэв.
Түүнчлэн сэтгүүлчийн асуусан, олон улсад тухайлбал ажлын 5 хоногийг 4 өдөро болгох арга хэмжээ авч байгааг манайд хэрэгжүүлэх боломжтой юу гэхэд төрийн албаны ажилтнуудыг 5 өдрийн 4 өдөр нь ажиллуулах боломж байж болно. Нөхцөл байдалтайгаа уялдуулж шийдвэр гаргах боломжтой. Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах агуулгыг л Засгийн газар авч хэлэлцэж буй" гэсэн юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эрх хүү юу хийж улсыг хохироох бол