Ц.Идэрбат: ЖДҮС-гийн зээл олголтыг 30 хоногт нээлттэй зохион байгуулдаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Эх оронч худалдан авалтыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол болон ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр " Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөтөлбөрүүд хэрэгжснээр ноос ноолуур, арьс шир зэрэг ХАА-н салбарын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Цаашид зөв бодлогоор дэмжиж байж дараагийн шатанд хэрхэн гаргана. Тиймээс эх оронч худалдан авалтыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Онцгой байдал, Цагдаа, Тагнуул, Хил хамгаалах байгууллагуудын хангалтын хувцас зэрэг төсвийн хөрөнгөөр худалдан авалтыг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сонгодог болно. Жишээлбэл, манайд үйлдвэрлэж байгаа гутлын 90 хувь ажлын гутал байдаг. Цахим дэлгүүрт оруулчихвал тендерийн хуулиараа сонголт хийх боломж бүрдэж байгаа юм" гэв.
Мөн "ЖДҮ сангийн зарцуулалт, зээлийн хугацаа, эргэн төлөлтийг шинэчлэл тухай үүрэг авлаа. Нэгдүгээрт "Чөлөөлье" аяны хүрээнд үсчин, кофе шоп зэрэг 140 гаруй нэр төрлийн жижиг, дунд бизнес эрхлэхэд зөвшөөрлаа e business платформоос авдаг болно. Мөн Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засагт үүсэж буй хүндрэлийг харгалзан ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг таван жил байгааг долоон жил болгож сунгах Сайдын тушаал гаргана. Ингэснээр 2020-2025 онд зээл авсан ид эргэн төлөлтөө хийж буй хүмүүсийн гэрээг шинэчилж, хугацааг уртасгаснаар дарамт буурна гэж үзэж байгаа гэлээ.
Түүнчлэн ЖДҮ-гийн зээл олгодог процессийг ойлгомжтой болгож, 30 хоногт нээлттэй явуулах аж. Тухайлбал, 15 хоногт шалгаруулалтыг явуулж, 15 хоногт зээлийг олгох гэн.
Д.ХАДААН
.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.