НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Увс аймагт улаанбурхны тохиолдлын дийлэнхийг бага насны хүүхдүүд эзэлж байна
Увс аймгийн Улаангом хотод 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14-д хүрээд байгаа аж.
Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тэднийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд 10 нь хүнд, 2 нь хүндэвтэр, 2 нь хөнгөн байна. Улаанбурхнаар халдварласан өвчтөнүүдийн 10 нь 0-2 настай, 3 нь 25-30 настай, 1 нь 3 настай байна. Эдгээр 14 тохиолдлын 5 нь сүүлийн 24 цагт шинээр батлагджээ.
Нийт тохиолдлын 9 нь Улаангом суманд гарсан бол Сагил, Тариалан суманд тус бүр 2, Зүүнхангай суманд 1 тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэж, товлолт вакцинд хамрагдахыг уриаллаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.