НИЙГЭМНийгэм мэдээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг” үргэлжилж байна

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны үйл явдал, цаг үеийн мэдээ мэдээллийг танилцуулж байна.

09:00 цагт: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Эрх зүйн процесст хиймэл оюуныг ашиглахад хүний эрхийг хангах нь” эрдэм шинжилгээний хурал Хуульчдын ордонд болно.

12:00 цагт: Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор, найруулагч Л.Лхаасүрэнгийн 80 жилийн ойн “Хүндэтгэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.

Үзэсгэлэн:

Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 19-ныг хүртэл гарна.

Уран бүтээлч Д. Батжаргалын “Тогос хангайгаас тэнгэр элс” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 19-ныг хүртэл гарна.

Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
  • БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг” гурав дахь жилдээ болж байна.
  • Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.
  • Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
  • Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
  • Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын ивээл дор аймгийн ахмадын нумт харвааны 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир спортын ордонд болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button