НИЙГЭМНийгэм мэдээ

Макс групп”-т алт олборлох 33 лиценз олгосон талаар Дарви сумын иргэд мэдээлэл хийнэ

Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохиож байна. 1509 оны энэ өдөр Английн хаан VII Хенри насан эцэслэж, түүний хүү VIII Хенри хаан ширээнд заларчээ. Мөн он 2026 он дуусахад 254 өдөр үлдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.

11:00 цагт: Дарви сумын иргэдийн төлөөлөл Говь-Алтай аймгийн нутаг, Дарвийн нуруунд “Макс групп” компанид алт олборлох 33 лиценз олгосон талаар холбогдох баримтыг илчилж “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Хүүхдийн хөгжил,төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар зочид буудалд болно.

Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөгийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг Д.Сүхбаатарын талбайд болно.

Үзэсгэлэн:

  • “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button