НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг ажээ. Уг өдрийг 2009 онд НҮБ албан ёсоор батламжилсан байна. Дэлхийн улс орон энэ өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Ирвэс хамгаалах сангаас санаачлан зохион байгуулдаг ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах ёслол “Улаанбаатар галериа”-ийн “Жуулчин баллрүүм”-д болно.

10:30 цагт: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал СТӨ-ний 13 давхарт болно.

14:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлттэй холбогдуулан Эрүүгийг хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгээс зохион байгуулах хэлэлцүүлэг Төрийн ордны "Их Эзэн Чингис" танхимд болно.

Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Үзэсгэлэн:

  • “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна. 
  • “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхэлнэ.

-Захиргааны ажилтнуудын өдөр тохионо. Эл өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг.

-Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button