НИЙГЭМ

"Нүүрс, газрын тосны экспортыг ирэх сарын 15-наас сэргээнэ”

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комиссын хуралдаанаар нүүрс, газрын тос тосны экспортын эхлэх хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

Сануулахад, үүний өмнөх энэ сарын 20-ны УОК-ын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гуравдугаар сарын 2-ноос нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээхээр болж, бэлтгэл хангах үүргийг холбогдох ажилтнуудад өгөөд байв.

Тэгвэл өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын дарга Ө.Энхтүвшин, "Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл, боломж хангагдаагүй гэж үзсэн. Ийм учир ирэх сарын 15-наас эхлүүлэхээр үүрэг болголоо” гэж ярьсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button