НИЙГЭМ

Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 34 зорчигчийг тусгаарлав

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид томилолтоор ажиллаж байна.

Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүллээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button