Соёлын подкастСурвалжилга, Нийтлэл

СОЁЛЫН ПОДКАСТ: Хогоо угааж хаядаг Япон соёл Монголд нутагших боломжтой

Eguur.mn сайттай хамтран Япон улсаас тус улсын соёлын талаар ярилцах СОЁЛЫН ПОДКАСТЫН анхны дугаар уншигч, сонсогч танд хүрч байна. Өндөр хөгжилтэй орны соёлын нууц юунд байдаг бол. Монгол Улсад тэдгээр нь хэрэгжих боломжтой юу?

Мэдээж, хэрэгжүүлэхийн тулд бид эдгээр соёлыг мэддэг байх хэрэгтэй. Маш энгийнээр, хямд өртгөөр, ухаалгаар хэрэгжүүлдэг соёлуудтай бид энэхүү подкастаар дамжуулан танилцах болно.  

Хамгийн эхний дугаарт бид Япон улс хог хаягдлаа хэрхэн ангилан хаядаг тухай ярилцана. Хог хаях систем нь хэрэгжүүлэхэд ямар ч хүндрэл, зардал, боловсронгуй техник хэрэггүй. Зөвхөн суралцахад л хангалттай аж. Манай улсын хувьд яг одоо бүх хог нэг дор гэсэн “уриатай”. Гадуур гурав ангилах хогийн савууд байршаад эхэлсэн ч иргэдэд сургалт, суртал ухуулга огт хийгээгүй тул хогийг хэрхэн, хаашаа, яаж хаях вэ гэдэг “таавар” шахуу байна.  

ПОДКАСТ ЛИНК:

ЯМАР ХОГИЙГ ХЭЗЭЭ ХАЯХ ВЭ 

Хуанли дээрх өнгийг дараагийн хуудас дээрх өнгөтэй тааруулан тухайн өдөр ямар хог хаях вэ гэдгийг мэдэх боломжтой

Доор харагдаж байгаа хуанлийн дагуу хог хаягдлаа гарган хаяна. Энэ хуанлийг жил бүр шинэчлэх бөгөөд жилээс жил ирэх тусам боловсронгуй болж байгаа нь тэднийг ч мөн хог ангилан хаях технологио сайжруулж, суралцсаар байгааг илтгэнэ.  

ХОГ БҮР ӨӨРИЙН ГЭСЭН “ӨНГӨТЭЙ”  

Хуанли мэйл хаягаар болон хэвлэмэл байдлаар айлуудад тараагдахад хог бүр ямар өнгөтэйг мэдэж болно. Цагаан торонд юу хийх бол, харин ногоон болон шар торонд ямар хог хаягдлыг хийж байх ёстой вэ гэдэг тун ойлгомжтой байдлаар энд бичигдсэн байна.  

Дэлгүүрт зарагдаж буй хогийн уутнуудыг задлах хэсэг. Энэ хэсгээр уутнуудаа нэг нэгээр нь гарган авч, үлдсэн бусад уутыг эмх цэгцтэйгээр нь хадгалж болно.

ИРГЭДЭЭС ЮУ ШАЛТГААЛАХ ВЭ - ТУН АМАРХАН  

Ундаа, усны савнаас гялгар цаасыг салгаж авах зорилалтын хэсэг
Сүүний савыг дэлгэхэд ямар байдалтай харагдах ёстойг улаан хэсэгт харуулав

Хог хаягдлаа ангилан хаяж хэвшихийн хамгийн чухал хэсэг нь иргэд. Тиймээс иргэд гэртээ хогоо цэвэрлэж, угааж, эмх цэгцтэйгээр хаяхаас энэ соёл эхэлдэг. Хүссэн бүхэн ганц хогийн сав руу орохгүй гэсэн үг. Тухайлбал, энд сүүний савыг зааврын дагуу задлан угааж, хатаагаад багцлан хаяна. 

Хогийн савууд муур, нохойноос хамгаалсан тор, хашлагатай байна

Ингэснээр дахин боловсруулах үйлдвэр рүү шууд зөөвөрлөгдөж, хог биш бүтээгдэхүүн болох үйлдвэрлэлийн анхны алхам болох болно.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-16 11:29

Маш зөв шүү. Манайхан суртлаа жаахан удах л байх. Гэхдээ л эхлүүлэх хэрэгтэй.

Амаа
Амаа
2020-03-16 11:40

Яг энэ журмаар хаяж хэвших хэрэгтэй юм. Тэгж сурахгүй буруу хийгээд хэвшчихвэл үнэр бохирдлоос з�##�хаад л болиход хүрнэ.

Ганбаа
Ганбаа
2020-03-16 21:25

За ойлголоо.Баярл�##�ааУндааны савны хаяг,цаасан хайрцагийг задлах,хүнсний хаягд�##�ыг цаасан уутанд хийх хэрэгтэй юм байна.Бу�####�д гай болохгүй амьдарнаа....

Холбоотой мэдээ

Back to top button