Нийгмийн

ХЭРЭГТЭЙ: Гал түймрийн үед амьд үлдэх гурван арга

Сүүлийн үед гал алдсаны улмаас балчир үрс гэртээ шатаж, харамсалтайгаар амиа алдах болсон. Энэ нь бид галын аюулаас хэзээд сонор сэрэмжтэй байхыг сануулж буй хэрэг юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй, томчуудын хувьд ч гэсэн дараах гурван аргыг сураад авчихвал, шаардлагатай үед таны болоод хайртай хүмүүсийн тань аминд орох болно.

  • Нойтон алчуур хэрэглэх боломжгүй бол алчуур, цамцан дээрээ шээгээд, амаа боох

Галын аюул нь түлэгдэхээс урьтаж, тухайн хүн угаартаж, улмаар амиа алдах нь их байдаг. Иймд та хамгийн эхлээд угаартахаас өөрийгөө хамгаалах нь чухал. Өмсөж байгаа цамц, алчуур ойрхон байвал түүнийг усаар норгож, хамар амаа боох хэрэгтэй. Бүр боломжгүй нөхцөлд дээр нь шээгээд, амаа боохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь шээс нь уснаас илүүтэй угаарын хийг гадагшлуулдаг байна.

  • Гарах гарцыг ол

Гал түймрийн үеэр самгардсан нөхцөлд хүн гарах хаалгаа олж чадахгүй байсаар амь насаа алдах нь их хэмээх судалгаа байдаг аж. Иймд гамшгийн үед аль болох сандралгүй байж, гарах гарцаа эртнээ тооцоолж, шийдэмгий алхам хийгээрэй. Хэрэв галын үед хаалга боломжгүй бол цонх, тагт, шат хэмээх боломжит хувилбаруудыг гаргах хэрэгтэй.

  • Аль болох тайван бай

Хүн айж, балмагдсан үедээ хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ч алдах гээд байдаг. Тиймээс энэ үед аль болох сандралгүй, тайвнаар эрүүл ухаанаар бодох хэрэгтэй. Олон хүнтэй хамт байгаа нөхцөлд тэдний хөлд дарагдах, гишгүүлэхээс болгоомжил. Хэрэв унасан бол түргэн босож, гарцыг чиглэн гүйгээрэй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-17 15:08

"... гар чиглэн гүйгээрэй." Enэ юу гэсэн үг юм бол?

О. Цолмон
Editor
О. Цолмон(@tsolmon)
2020-03-17 16:24
Reply to  Зочин

гарцыг чиглэн гүйгээрэй гэсэн үг шүү

Зочин
Зочин
2020-03-17 15:09

"22""

Зочин
Зочин
2020-03-17 15:09

"/"

Холбоотой мэдээ

Back to top button