Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Ц.Элбэгдорж, Х.Баттулга ил "үзэлцэв"

Өнөөдөр АН-ын ҮБХ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулна.
Үндсэндээ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэрс тодорхой болж, хөшигний хүрээнд эцэслэгдсэн. Яг энэ үес Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар АН-ын хувьд эсрэг талууд гэдгээ мэдэгдлээ.
Тухайлбал, Х.Баттулгын талаас ЕТГ-ын дарга асан З.Энхболд амралтын өдөр мэдэгдэл хийсэн.
Үүндээ "С.Баярцогтыг битгий дэвшүүл гэж залууст зөвлөе" хэмээсэн бөгөөд, Жэк Бэрнштэйний "Laundromat" номонд, С.Баярцогт өөрт нь холбогдох 1 сая ам.долларын хэргийг битгий мэдээлээч гэж уйлж, гуйсан нь бичигдсэнийг онцолсон.
Харин нөгөө талд Ц.Элбэгдорж мөн цахим хуудастаа Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг бүү дэвшүүл хэмээн мэдэгдэв. Н.Алтанхуягийг "Чингис бонд"-ын асуудлаар "Өр-Хуяг" гэж тодотгосон бол Х.Баттулгыг эрх баригч МАН-ын талд үйлчлэгч гэж цоллов.
С.Баярцогт бол үндсэндээ Ц.Элбэгдоржийн зүгээс зүтгүүлж буй гол кандидат. Харин энэ удаагийн сонгуульд Х.Баттулга дараагийн хүчийг атгаж, АН-ыг сонгуульд бэлтгэх далд дүр. Тэр өөрөө ч нэр дэвшчихэж мэдэх, "гэнэтийн" хүн юм.
Кандидатын асуудлыг хөшигний ард ярьж, хэлэлцэж буй өдөр ийн АН-ын цаана Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүч эсрэг зангидагдсаныг баталлаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАТТУЛГА ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫГ ЛАЛАРУУДЫГ ДЭВЖЭЭ ЗАСААД ЗОДОЛДУУЛЬЯ ХҮЗҮҮГҮЙ БЫСДА ХУСУУЛНА ХОЁУЛАА Л АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭЛБЭГДОРЖ ЗАМДАА ТААРСАН ӨӨРӨӨС НЬ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ӨНДӨР ШУДРАГА ГАРУУДЫГ ШУУД АЛЧИХДАГ ОЁГТОЙ.ГӨНӨӨХ БОЛОХООР МӨНГӨӨР БООМИЛООД ХЭН Ч БИШ БОЛГОДОГ ӨӨРИЙХӨӨРӨӨ БАЙЛГАЖ ЧАДДАГ ОНЦЛОГОТОЙ ЕРӨН БОЛ ХУЛГАЙЧ АЛУУРЧИД ТӨРД ЗАЙДАЛАХЫН ЦАГТ ЭНЭ НИЙГЭМ МАНАНТАНА
Ан ыхан гэдсэндээ хөлөө жийлцсээр байгаад сонгуульд шившигээ тарих нь тодорхой боллоо
Аль ч хэрэггүй новш, эрлийзүүд.