Нийгэм мэдээ

Намууд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулна

2024 оны тавдугаар сарын 20 даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

10.00 цагт: ЭХЭМҮТ-д:”Хүүхдийн хорт хавдараас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ"-ын 6 орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" Үндэсний музейд болно.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

10.00 цагт: Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.

11.00 цаг: Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.

11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шүүхийг шүүе" хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт: “Зөв найзууд” ТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье” мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Ерөнхийлөгч асан Элбэгдорж, АН-ын дарга Гантөмөр, тэргүүн дэд дарга Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.

Мөн Сонгуулийн тухай хуулиар, тавдугаар сарын 20-ны дотор улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тиймээс өнөөдөр /2024.05.20/ намууд нэр дэвшигчдээ тодруулах хуралдаан товлосон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдхээн хоноод сонгууль болох гэж байхад намынхаа шинэ хуучин удирдлагыг хөөх зайлуулах яриа гаргаж байгаа нь яав ч эрүүл бус, Женкогийн тэнэг улс төр л явж байна гэж харагдаж бна доо, хө хө хө ха ха ха хи хи хи хо хо хо.....

Холбоотой мэдээ

Back to top button