Гадаад мэдээДЭЛХИЙ

“Qantas” компани 24 цаг 24 минутын нислэг хийж рекорд тогтоожээ

Австралийн “Qantas” компани 24 цаг 24 минутын нислэг хийж рекорд тогтоосон байна. Тодруулбал тус компани “Airbus A350-1000ULR” загварын онгоцоор Австралийн Мельбурн хотоос Францын Тулуза хот руу тасралтгүй нислэг үйлджээ. “Qantas” тус нислэгийг Австралиас Лондон хүртэл тасралтгүй нислэг хийх “Sunrise” төслийн нэг хэсэг болгон хийсэн байна.

Нислэгт ашигласан “A350-1000ULR” загварын онгоцоор “Qantas” 2027 оноос эхлэн Сиднейгээс Лондон хүртэл нисэх аж. Өнгөрсөн долоо хоногийн туршилтын нислэгээр тус онгоц Мельбурнээс Тулуза хүртэл 19 цаг нисжээ. Ингэхдээ Энэтхэгийн далайн маршрутаар авсан байна. Харин мягмар гарагийн нислэг Номхон болон Атлантын далайн дээгүүр 23,075 км замыг туулжээ.

“Qantas” компани 12 ширхэг “A350-1000ULR” загварын онгоц захиалсан байна. Тэдгээр онгоцоор Австралийн зүүн эргээс Лондон болон Нью-Йорк руу 20 гаруй цагийн нислэг хийх юм. Өмнө нь Австралиас Лондон хүртэлх аялал таван хоног үргэлжилдэг байсан бол шууд нислэгтэй болсноор 19-21 цагийн дотор очих боломжтой болно.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button