УЛС ТӨР

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын найруулсан “драм”

Манай экс Ерөнхийлөгч интерполоор эрэн сурвалжлагдаад гурав дөрвөн ч сарын нүүрийг үзэж байна. Түүнийг хайх болсон шалтгаан нь Эрдэнэтээс луйвраар олсон мөнгөө найз нөхдийнхөө хамт байгуулсан компаниараа дамжуулан оффшорт угааж байсантай холбоотой тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Ц.Элбэгдоржийн хувьд “Удахгүй очно” гэдэг үгийг компьютерийн араас бүтэн жилийн турш бичсээр одоо улиг болов. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас гадаадад байгаа нэн шаардлагатай иргэдээ татан авах шийдвэр гаргамагц “өөрийгөө нислэгт багтаж байна уу” гэж асуугаад нутагтаа дөхөж яваагаа хэлсэн. Гэвч БНСУ, ОХУ, Герман, Туркээс ирсэн иргэдийн дунд ирээгүй. Ирэхийг хүссэнгүй юу. Эсвэл нэн шаардлагатай иргэдийн тоонд багтаагүй юу гэж олон нийт эргэлзэхэд хүрсэн.

-ИРНЭ, ИРЭХГҮЙ ГЭДЭГ ТААМАГ НИЙГЭМД ЗОРИУД ҮҮСГЭВ-

Монголын толгойд найман жил суусан хүн хүсвэл ямар ч онгоцонд өөрийгөө багтаагаад ирэх. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл багтаж ирээд тусгаарлалтад орчхоод байхад. Гэвч тэрээр цахимаар чулуу хөөлгөсөн. Ирнэ, ирэхгүй гэдэг таамаг нийгэмд зориуд үүсгэн, Монгол түмнээр жинхэнэ сигадаад өнгөрөв.

-“НЭГДҮГЭЭР ХҮН”-ТЭЙ ТОХИРЧ, САР ШИНЭЭР ЗУРАГТААР ГАРАВ-

Бас нэг анхаарал татсан зүйл нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүн нэвтрүүлэгт орж, зурагтаар гарсан явдал.  Тэрээр сар шинийн баярын өдөр буюу хоёрдугаар сарын 25-нд “Парламент” телевизэд онлайнаар ярилцлага өгсөн.

Шинийн 2-ны өдөр цацагдана гэдгийг эртнээс төлөвлөсөн энэхүү нэвтрүүлгийг Монгол Улсад хийгээгүй.

Сөүлд хийсэн гэх яриа хөшигний ард хөвөрсөн.

-ЗУРАГТААР ГАРСНЫ ДАРАА НАЙЗЫГ НЬ “СУЛЛАСАН” ЯВДАЛ ХӨВРӨВ-

Сонирхолтой нь, нэвтрүүлэг цацагдсаны дараа буюу  энэ сарын эхээр “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарыг сулласан үйл явдал өрнөв. Телевизэд ярилцлага өгөх үеэрээ тэрээр, “Миний найзыг шоронд дөрвөн сар хорьж, Ц.Элбэдоржийн булхайг илчил гэж тулгаж байгаа” гэж ярьсан юм.

Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тэд дотно нөхөрлөж, хөшигний ар дахь мөнгөний ажлыг нь амжуулдаг нэгэн байсан гэх. Улмаар 2019.11.04-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрээс 2009-2017 оны хооронд оффшор бүс рүү шилжсэн байж болох олон сая ам.долларын асуудлаар АТГ-аас түүнийг саатуулж, цагдан хорьсон гэгдэж байв.

Улс төр, бизнесийн хүрээнд ихээхэн нөлөөтэй эл эрхмийг хөшигний ард  дөрвөн сар орчим саатуулагдсаныхаа эцэст ийн Ерөнхийлөгч явсан найзынхаа нөлөөгөөр суллагдсан байж болзошгүй нөхцал байдлыг үүсгэсэн.

Энэ мэт үйл явдал ар араасаа санамсаргүй урсаж байгаа хэрэг биш. Ц.Элбэгдоржийг нэгдүгээр хүн буюу Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гэдгийг бүр ч тодотгов бололтой.

-НААГУУРАА ТЭД ХЭМЛЭЛЦЭВ Ч...-

Наагуураа бол Ц.Элбэгдоржийг шалгуул, Х.Баттулга бол худалч хулгайч гэх мэтээр Тавантолгойн асуудал, Эрдэнэтийн 49 хувийн асуудлууд дээр хэмлэлцдэг. Гэвч тэднийг спиртийн хэрэг халаас нэгтгэсэн гэж хэлэгдсээр өдий хүрч ирсэн.

ДҮГНЭХЭД, түүнийг Н.Энхбаярынх шиг хувь заяа тосохыг байг гэх газаргүй гэж олон хүн бодож байгаа. Гэвч тэр хилийн чанадаас хүссэнээ хийж хэвтэнэ. Тэи ийм л том артай. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын найруулсан драм-ын тавилттай хэсгүүдэд нийгэмд хууртаж байж ч мэдэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-19 09:09

2 hulgaich har hereenuud haraa gaihn gej

Зочин
Зочин
2020-03-19 09:44

Эби луйварчин 5 одтой бууд�##�д корона тэврээд хэвтэж байгаа. Битгий түүнийг авчир. Гай болно.

Зочин
Зочин
2020-03-19 11:20
Reply to  Зочин

XA XA

Зочин
Зочин
2020-03-19 09:56

5 ХҮН БУУДЧИХАД МОНГОЛ ЦЭГЦРЭНЭ ЭЛБЭГДОРЖ М. ЭНХБОЛД С. БАЯР Ч . САЙХАНБИЛЭГ С. БАЯРЦОГТ

Зочин
Зочин
2020-03-20 11:52
Reply to  Зочин

Тийм шүү.. Тэгэхгүй бол эд нар гаараад байна.

Зочин
Зочин
2020-03-19 21:07
Reply to  Зочин

Түүх шүүнэ. Гутамшиг. Тахлаас хварч бхад тэднийг зүгээр л буудсан, гэм зэмгүй үлдсэн, улмаар даварсан, баяжсан, илт тохуурхан доромжилсон, ард иргэдээ

Зика
Зика
2020-03-19 10:35

Энэ 2 хоорондоо 1-2 сая $ өгөлцөж ав�##�цаад учраа олчихдог байхоо

Зочин
Зочин
2020-03-19 10:46

Монголын төрд мафийн бүлэглэлүүд ноёлж байна.

Зочин
Зочин
2020-03-19 10:48

Өөх ч биш булчирхай ч биш байж байгаад �##�бан туша�##� , авилгагын хэрэг замхар ч �##�га болдог болохоор авилга авсан нөхдүүд үнэн даварч даам гарч байна даа . Монгол улсад шударга хууль хэзээ хэрэгжих юм болдоо .

Зочин
Зочин
2020-03-19 10:54

Зүгээр л авилгатай хятад , солонгос шиг хуулиа хэрэгжүүлье ! АТГ -ын �##�бан хаагч нарыг хятадруу сург�##�танд явуулмаар байна . Шүүхийн шүүгч нарыг бүрэлдэхүүнээр нь шууд сольё ! Ажиллаа хийж чадахгүй байна шүү .

Иргэн
Иргэн
2020-03-19 10:56

eguur.mn сайт короновирүсийн тухай сэтгэгдэл нийтлэхгүй байж чух�##� биш сэдвээр яагаад сэтгэгдэл аваад байгаа юм бэ. Элбэгдорж ирнэ үү байна уу бидэнд огт хамаагүй. Юун улс төр. Оруулж ирсэн вирустэй хүмүүсээ яаая гэж байж.

Зочин
Зочин
2020-03-19 10:59

Төрийн нууцыг тээж байгаа хүмүүс бусад орноос орогнол хүсээд эсвэл ирэхгүй зугтаагаад эх орноосоо урваад байгаа юм бишүү . Хуулийн байгуулга дуудаад ирэхгүй бол , хүчээр чирээд ирээч .

Zochinzochin
Zochinzochin
2020-03-19 14:49

Hudlaa. Hen ch ithehgui sh de. Arga yadsan tsuu.

Зочин
Зочин
2020-03-19 16:25

Хэрэв бол Монгол босно

иРГЭН
иРГЭН
2020-03-19 19:46

ЭЛБЭГДОРЖИЙН БИЙ БОЛГОСОН ШҮҮХ БАТТУЛГЫН АМИНД ОРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Зочин
Зочин
2020-03-19 22:26

Угааасаа дандаа жүжиг л байдаг даа МАНАН мафи шүү дээ

Зочин
Зочин
2020-03-19 23:12

Монголын эмгэнэл, мулгуу ард түмний хохь гэж ийм байх юмаа. Элбэгдоржийг хоосон ам, ов з�##�ьнаас өөр юмгүй, гаднын хөлсний этгээд гэдгийг бид мэдсээр байгаад их хур�##�, төрийн элдэв �##�банд дэвшүүлж ерөнхийлөгчөөр хүртэл 2 удаа гаргачихаад ...

Зочин
Зочин
2020-03-19 23:16

..ардчиллын буянг эдэлж байна гээд тэнэгтээд сууж байсан. Баттулга гэгч түүний эртний найз нь төмөр замд зориулсан хөрөнгөнөөс эхлээд зөндөө дээрэм хийснийг мэдсээр байж бас ерөнхийлөгч болгочихсон. Одоо тоглож байгаа жүжгий нь хараад ...

Зочин
Зочин
2020-03-19 23:18

ёстой шудрага ерөнхийлөгчтэй гээд амаа олохгүй магтаж сууна. Нөгөө 2 нь жүжиг тавьсаар, хуурсаар, улам баяжсаар, улс орноор тоглосоор, үхэр монголчууд гэж ба�##�саар даварсаар.

Холбоотой мэдээ

Back to top button