Нийгмийн

Итали улс коронавирусийн нас баралтаар дэлхийд тэргүүлж байна

Итали улсад шинэ коронавирусийн халдвараар өдөрт 400-өөс 500 орчим хүн нас барж буй тухай мэдээлэл байна. Өчигдөр /2020.03.18/-ийн тухайд л гэхэд 475 хүн нас барсныг тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлсэн. Ингэснээр Итали улс нас баралтын тоогоороо коронавирусын голомт болох БНХАУ-аас үнэмлэхүй тэргүүлж эхэлжээ.

Нийт илэрсэн халдварын тохиолдлуудын тоог эндэгдлийн тоотой нь харьцуулахад Итали улсын үзүүлэлт хамгийн өндөр буюу 8 орчим хувьтай байна.

Тус улсад өчигдөр /2020.03.18/-ийн байдлаар халдварын нийт 31,506 тохиолдол бүртгэгдэж, 2,503 өвчтөн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээрээ Итали улс дэлхийд 81,058 халдварын тохиолдол, 3,230 эндэгдлээрээ БНХАУ-ын дараа орж байна.

Итали улс нь 60 сая орчим хүн амтай бөгөөд тус вирусийн улмаас маш олон иргэнээ алдаж, улмаар тус улсын засгийн газраас умард бүсийн муж, хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоосон бол саяхнаас эхлэн 60 орчим сая хүн амтай улс орныг бүхэлд нь хамруулаад байгаа юм.

О. ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button