Токио-Улаанбаатар нислэгээр өндөр настай, жирэмсэн, нярай зорчигчид ирнэ

Энэ удаагийн Шуурхай штабын мэдээлэлд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцож байна. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын даргад яг одоо Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа.
"Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Энэ удаагийн нислэгээр 266 иргэн ирж байгаагаас өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.
Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.