УИХ-ын гишүүдэд шинээр iPad ӨГӨӨГҮЙ, хуучинд нь программ суулгаад ТАРААСАН
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2020.04.06/ онлайнаар нээлтээ хийнэ. Цахим хуралдааны бэлтгэж ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газраас гишүүн болгонд iPad төхөөрөмж өгч байгаа гэдэг мэдээллийг тус газраас өнгөрөгч долоо хоногт өгсөн юм.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүдэд шинээр iPad тараах нь буруу гэдэг шүүмжлэл олон нийтийн дунд тархсан.
Тэгвэл энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс “УИХ-ын гишүүдэд IPad тараахгүй” гэх тайлбарыг өгчээ.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ХМАНХХ-ийн дарга С.Батбаатар хэлэхдээ, “Шинээр сонгогдсон гишүүн бүрт албан хэрэгцээнд нь зориулж iPad болон бусад төхөөрөмж өгдөг. Чуулганы хуралдааныг цахимаар явуулахтай холбоотойгоор гишүүдийн хэрэглэж байсан iPad-нд ирцэнд бүртгүүлэх, санал өгөх зэрэг программ суулгаад буцаагаад өгч байгаа юм. Түүнээс биш хөрөнгө зарж, шинээр iPad аваагүй” хэмээн тайлбарлажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.