УЛС ТӨР

С.Амарсайхан: Иргэн Т.Ганболд таны саналыг хүлээн авч байна

Талбайн урд байрлах ”Хонхтой цэцэрлэг”-ийн оронд хөгжимт усан оргилуур барих асуудал иргэдээс багагүй шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ асуудлаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.04.05/ хонхтой цэцэрлэгт байрлах био жорлонгоос шууд лайв хийсэн.

Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би жорлонгийнх нь асуудлыг даая. 3.2 тэрбумаар эмнэлэг барь” гэх утгатай зүйл нийтэлсэн.

Тэгвэл хотын дарга “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдод хариулт өгчээ.

Хотын дарга С.Амарсайхан мөн өөрийн цахим хуудаснаа,“Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан дорнод ХХК компанийн захирал, их хотын иргэн Ганболд танд баярлалаа. Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя” хэмээжээ.

https://www.facebook.com/1668500270031194/photos/a.1688726504675237/2692216927659518/?type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-04-07 10:54

3,2 тэрбум гээгүй бн даа ОО шугамын асуудлыг шинэчлэн орчин үеийн загвар болгоё гэжээ. Бас цагаа олоогүй санжүүжилтээ гэж иргэдийн сан�##�ыг танд хүргүүлсэн гэж ойлгосон шүү

Холбоотой мэдээ

Back to top button