УЛС ТӨР

О.Баасанхүү: Би АН-д 100 сая төгрөг шилжүүлээгүй, итгэлтэй байна

Өнөөдөр /2020.04.06/ АН-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл хийж Ардчилсан намд 100 саяын дэнчингээ өгч, нэр дэвшихээр горилогчдын нэрийг зарласан. Түүний хэлснээр АН-д 158 хүн 100 саяын дэнчингээ өгсөн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүү байгаа гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөх нэрээртодорхой санхүүжилт хийх гээд байна. Энэ санхүүжилтийг хийх гээд байгаа юм бол ялгаварлахгүйгээр хийх хэрэгтэй. Мөн өнөөдөр зээлийн хүүг царцаах хэрэгтэй. Цалингийн зээл, ипотекийн зээл төлөлтөд нь 20 хувийн хөнгөлөлт, дэмжлэг олгоё. Ингээд шударга яриад эхлэхээр шулмын хорлол гэгчээр МАН-ынхан бачууран тэмцэж байна. Өнөөдөр намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн гэх мэдээлэл яригдлаа. Нэг талаараа гайхалтай гоё мэдээ. Гомдоллоод яахав. Нөгөө талаар эрс худал, гүтгэлэг. Би улс төрийн алхам хийх гэж байгаа. Яагаад гэвэл МАХН-ын өнөөгийн удирдлагууд намайг нэр дэвшихэд блок хийнэ гэсэн. Тиймээс миний бие улстөрийн намын сонголт хийнэ.  МАН, АН, ШИНЭнам, “Зөв хүн электорат” эвслийн аль нь миний саналыг хүлээн авсанд нь ороход бэлэн. Би тэр 100 сая төгрөгийг шилжүүлээгүй. Итгэлтэй байна. АН-ын гишүүн Х.Ганхуягийг мэдэхгүй. Тэр жагсаалтад ямар учраас миний нэрийг оруулсан юм бол, мэдэхгүй. Надад 100 сая төгрөг байхгүй учраас би өгөхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
albkaer
albkaer
2020-04-08 07:57

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
а

Холбоотой мэдээ

Back to top button