НИЙГЭМ

Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагаас Засгийн газар хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлуудын дэлгэрэнгүй:

№Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
2.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт,         өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
3.Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухайЧ.ХҮРЭЛБААТАР
4.“Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухайХ.БАДЕЛХАН
5.Музейн тухай хуулийн төсөлЁ.БААТАРБИЛЭГ
6.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухайЁ.БААТАРБИЛЭГ
7.Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай*Ц.ДАВААСҮРЭН
8.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

 9.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаарХ.БАДЕЛХАН
10.Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаарБ.ЭНХ-АМГАЛ
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button