Нийгмийн

Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ӨНӨӨДӨР болно

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудайд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас болно. Тодруулбал, шүүх хуралдааныг товлох уу эсвэл хэргийг прокурорт буцаах уу гэдгийг шийдэх юм.

Хэргийг сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Шүүх хэрэгсэхгүй болгох болов уу. Эсвэл буцаана.

Зочин
Зочин

Одоо нөгөөдөх чинь ардчилал гээд л хуцаж эхлэнэ дээ

Back to top button