УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг 2024 онд ашиглалтад оруулна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаарТаван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ талаар тэрээр, “Таван толгойн цахилгаан станц барих асуудлыг 2018 онд Оюутолгой ХХК-тай гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд хоёр талаас нэлээд хугацаанд хамтран ажилласан. Тодорхой санал гаргаж байсан бөгөөд станц 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй гэсэн саналыг ирүүлсэн. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй өндөр үнэ. Нэг мегаватт цахилгаан станц барих өртөг нэг сая евро байдаг юм. Тэгэхээр дэлхийн зах зээлээс өндөр үнэ байсны дээр ногдол ашгийг ухраах нөхцөл байдал үүсээд байсан. Тиймээс энэ саналыг Засгийн газар хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ойрын дөрвөн жилдээ багтааж, 450 мегаватт цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлэн барихаар шийдвэрлэсэн. Санхүүжилтийг зээл болон янз бүрийн хэлбэрийг ашиглана” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зов шуу дээ энэ гадныхан ноогдол ашигийг явал монголд огохгуй бх вэ гээд хоронго оруултай хуурамчаар основ бичээд бгаа болхоос дээр нь багабанди мэтийн нохой зантай улсууд оюутолгойг дэмжээд бгаа шуу дээ бяцхан монгоор монголыг маань зарж ю

Зочин
Зочин

СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л ПОПРООД 4 ЖИЛ БАРЬЯ ГЭВЭЛ БАРИХ Л БАЙСАН Ш ДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button