Хичээлийг ЕСДҮГЭЭР САРЫН 01 хүртэл сунгах эсэхийг УОК өнөөдөр шийднэ
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг шийдэх ажээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг энэ хэвээр улирал дуустал үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, Ерөнхий сайдын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр улирал дуустал үргэлжлүүлж, ирэх есдүгээр сарын 01 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэлийг өгсөн аж. Энэ дагуу өчигдөр УОК-ын шуурхай штаб хуралдаж, ярилцсан. Энэ асуудлуудын дагуу УОК хуралдаж, шийдвэр гаргана.
Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийг шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэх, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах Засгийн газраас өгсөн чиглэлийг хэлэлцэнэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.