Нийгмийн

ХӨШИГНИЙ АРД: 200-300 хоригдлыг суллах асуудал яригдсан уу

60-ААС ДЭЭШ НАСНЫХАН, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН КОЛОНИЙНХОН АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирүсийн тархалтын үеэр шоронд хоригдож буй зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг ярилцах ёстой гэсэн санагаар өчигдөр /2020.04.09/ чуулганы үеэр илэрхийлсэн нь анхаарал татсан.

Эх сурвалжийн мэдээллээр бол, вирүсийн тархалтын үеэр суллаж болох хоригдлуудын судалгааг нэлээд эртнээс хийсэн байна. Ингэхдээ 60-аас дээш насны хоригдлууд, хүүхэдтэйгээ хамт хоригдож буй эмэгтэйчүүд, хүүхдийн колонийн судалгааг төрийн өндөрлөгүүдийг авч үзжээ.

Дэлхийн улс орнуудад онцгой үед хоригдлуудын үйлдсэн гэмээс хамаарч ялаас хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авдаг. Ийм аргачлал хэрэглэх эсэх талаар улстөрийн хүрээнд зөвшилцаж байгаа аж.

-ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ САНААЧЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ АШИГЛАХ УУ-

Гэхдээ Өршөөлийн тухай хууль санаачлагдахгүй гэдгийг эх сурвалжууд тодотгов. Харин Эрүүгийн хуулийн ял хойшлуулах, хөнгөрүүлэх заалтуудад үндэслэн зохицуулалт хийх боломжтой гэгдэж байгаа аж.

Одоогоор суллагдах хоригдлын тоог нэгдсэн байдлаар гаргаагүй гэгдэж байна. Гэхдээ 60-аас дээш насны хоригдлууд, хүүхэдтэйгээ хамт хоригдож буй эмэгтэйчүүд, хүүхдийн колониос 200-300 хоригдол суллах асуудал сөхөгдсөн гэх мэдээлэл байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр уг асуудлаар мэдээлэл хийх чигтэй байна. Харин ихэнх гишүүд хоригдол суллах асуудалд ихээхэн болгоомжтой хандаж буйгаа илэрхийлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хамар
Хамар

Маш зөв ухаалаг хүнлэг шийдвэр гарах нь

zochin
zochin

busad uls ornuudad hongon baga jilte, togtwor hvmvvjilte horigluudg sulaldag. ygaad iim tsag uyd mnaih hdhen horigluudg sullaj bolohgu gj.hilseer orsn ch hvmvvs bgaa, ymr l oligtoi baiw gj tend.tor zasag neg udaadaa enerengui hndah hregtei.

MaYaK
MaYaK

Ochnoon olon zaluuchuud shalihgui jijig aldaanas bolj 1-3jil avsan humusig eron sullaad niigemden niiluulj dahin surch bolovsorhod ni huvi hun oor ooriigoo hogjuulhed ni ene shiidver mash chuhal gej sanagdaj bna. Ymartaich demjij bnaa

зочин
зочин

Далимдуулаад мөнгө ашиглаж ард олноо хохироогчид,танил талаа суллах,мөрдөлтийн явцад хэрэгсэхгүй болгох вий.Гэмтэй.

Зочин
Зочин

Энэ эрсдэлтэй үед хөнгөн хэрэг хийсэн засарсан хүмүүсээ судлахад яагаад болохгүй гэж. Тэд чинь бас хүн шүү дээ.

Зочин
Зочин

суллаж зай гаргаж яах гэж бгаан бол?

Зочин
Зочин

суллаа

Зочин
Зочин

Энэ хууль юу боловооо

Холбоотой мэдээ

Back to top button