ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс вирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр коронавирусийн тохиолдол нэгээр нэмэгдэж 32 болсныг дуулгалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д 104 хүний шинжилгээ хийсэн. Замын-Үүдээр орсон 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор хүнд өвчтэй олон хүн ирсэн. Тэднийг давтан хоёр удаа шинжилж үзэхэд вирус илрээгүй. ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, нэг тохиолдлоор нэмэгдлээ. Нийт 32 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Туркийн хоёр иргэн эдгэрлээ хэмээн мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.