Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос гарах, орох хөдөлгөөнийг ХААЛАА

Өнөөдөр /2020.04.21/ 18.30 цагт УОК шуурхай хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хот руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас хаахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 26-ний 06.00 цаг хүртэл суудлын галт тэрэг, зорчигч тээврийн автобус, хувийн жижиг тэргийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн. Иймд энэ халдвараас урьдчилан срэгийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон байна. Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгах байх чиглэл барьж байгаа гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.