НИЙГЭМУЛС ТӨР

Ө.Энхтүвшин: Энэтхэг рүү нислэг хийж чадахгүй, тэнд байдал хүнд байна

УОК өнөөдөр /2020.04.28/ хуралдлаа. Хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Тэрээр, “Дэлхий дахинд тархаж байгаа цар хүрээ, хурд улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд нийт 3 сая 64 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байна. Манай хойд хөршид нийт халдвар авсан хүний тоо 87147 болж өдөрт 6198-р нэмэгдсэн байна. Манай улсад коронавирусийн 38 тохиолдол бүргэгдээд байгаа. Халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр шинжилгээгээр СӨРӨГ гараад, давтан шинжилгээгээр ЭЕРЭГ гарсан тохиолдлууд олон бий. Мөн залуучууд халдвар авах нь нэмэгдэж байна. Энэ нь хөл хориог үл тоож байгаатай холбоотой. Халдварын эрсдэлийн үнэлгээг долоон удаа хийсэн. Тухайн үнэлгээгээр Монгол Улс МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ бүлэгт багтсан. Иймээс хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж байна. Өөрөөр хэлбэл олон улсын агаарын тээвэр, хил гаалийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөнүүд хамаарна.

Гадаадаас иргэдээ татан авч ирэх ажлыг үргэлжлүүлнэ. БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Мөн ОХУ-аас оюутнуудаа татан авна. БНСУ-аас ирэх иргэд шинжилгээнд хамрагдсан. Харин өөр орноос БНСУ”-аар дамжин ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдаагүй. Тиймээс шинжилгээнд хамрагдсан, хамрагдаагүйгээр нь хоёр ялган зөөвөрлөж ирнэ.

БНСУ руу олон удаа нислэг үйлдээд байгааг иргэд шүүмжилж байна. Тэнд олон иргэд байгаа. МИАТ-ийн онгоцоор нислэг үйлдэнэ. Харин Энэтхэг Улс руу нислэг хийж чадахгүй. Тэнд байдал хүнд байна. Энэтхэг рүү нислэг хийгээч гэсэн санал хүсэлт их ирж байгаа. Гэхдээ тийм боломж алга. Мөн Австрали руу тусгайлан нислэг хийх боломж алга” гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Уул уурхайн экспортын асуудал хэлэлцсэн үү?

-Сэлэнгэ, Ховд аймгийн боомтоор гарах орох, хөдөлгөөнийг хорих эсэх талаар хэлэлцэнэ. Бид эдийн засаг хүнд байгааг бодолцож байгаа. Тиймээс боомтуудаар худалдаа, газрын тос, нүүрс экспорт хийгдэнэ. Ариутгал, халдваргүйжүүлэлтээ маш сайн хийх, чанга хяналт дор явагдана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button